Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хил хамгаалах байгууллага “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж байна.
Хил хамгаалах байгууллага, Монгол цэргийн нэгдсэн холбоо “Ногоон хэрэм-2” төслийг хамтран хэрэгжүүлэх батламжид гарын үсэг зурлаа.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг буруулах үндэсний хорооны орлогч дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, цэргийн бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар оролцлоо.
“Ногоон хэрэм-2” төслийн хүрээнд мод, бутлагургамлыг өсгөн үржүүлэх, тарималжуулах, говь, цөлийнбүсийн хил орчмын нутагт булаг шанд, баян бүрдийгэлсний нүүдлээс хамгаалах агро-ойжуулалт, ойн-агропаркын төв, тал, хээрийн бүсэд ойн зурвас бүхийхамгаалалтын ногоон хэрэм байгуулах юм.
Хил хамгаалах байгууллага анги салбаруудыг мэргэжлийн агрономичтой болох, тэмдэглэлт баяр болон цэрэг татах, халагдах үеэр мод тариххөдөлгөөнийг тогтмол зохиохоор болжээ.