өдөр
шөнө
×

Хөгжлийн банкыг сүйрүүлсэн "сахал" Д.Эрдэнэбилэгийн тавиулууд...

Шинэчлэлийн Засгийн газар 2012 онд байгуулагдаж, 2013 онд Хөгжлийн банкыг удирдаж байсан Солонгосчуудыг “Гэрээний хугацаа”  дууссан гэдэг нэрээр хөөж гаргажээ. Ингээд тухайн үед Эдийн Засгийн хөгжлийн яамыг удирдаж байсан "Фортуна" Н.Батбаяр өөрийнхөө туслах Н.Мөнхбат гэгчийг Хөгжлийн банкны захирлаар томилсон байна. 

Энэ үед Худалдаа хөгжлийн банкны эзэн "сахал" Д.Эрдэнэбилэг өөрийнхөө хүмүүсийг Хөгжлийн банк руу шахаж эхлэв. Тодруулбал, өөрийнхөө "Кью Эс Си" компанийн хувьцаа эзэммшигч Б.Шинэбаатарыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар, Кью Эс Си”-гийн 30 хувийг эзэмшигч “Оргил Смарт Солюшн” компанийн эзэн н.Бат-Оргил гэгчийг Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирлаар тус тус томилуулжээ. 

"Сахал" Д.Эрдэнэбилэгийн тавиулууд Хөгжлийн банкинд ирэнгүүтээ банкны мөнгөөр ёстой л гараа угаах шиг болжээ. Мөн өөрсдийнхөө  хувь эзэмшдэг “Кью Эс Си" компанид л гэхэд зээл нэрээр 3 удаа нийтдээ  213 тэрбум, ” Хөтөл” ХХК-д 296 тэрбум төгрөг олгожээ. Тодруулбал, тэд өөрсдийн эзэн болох сахал Д.Эрдэнэбилэгт одоогийн ханшаар нийтдээ 508 тэрбумыг зээл нэрээр гаргаж өгсөн гэсэн үг. 

"Сахал" Д.Эрдэнэбилэгийн барьсан байрны 2 давхарыг ТУЗ-ийн гишүүн 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авах гэрээнд гарын үсэг зурж, Хөгжлийн банкыг Худалдаа хөгжлийн банкны байр руу нүүлгэжээ.

Ингэснээр Хөгжлийн банк сахал Д.Эрдэнбилэгийн гарт бүрэн орж, гарч орохдоо ч түүний харуул, хамгаалалтынханд бүртгүүлдэг болсон байна. Дан ганц зээл өгөөд, байр савыг нь худалдаж аваад зогссонгүй. Хөгжлийн банкны мөнгөөр сахал Д.Эрдэнэбилэгийн "Блүүмбэрг" телевизийг санхүүжүүлж, ганцхан жилд гэхэд 900 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан байна. 

Сахал Д.Эрдэнэбилэгийн тавиул Б.Шинэбаатар гэгч энэ этгээд 2014-2016 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажиллах үед хамгийн том, хамгийн чанаргүй зээлүүд гарч байж. Тодруулбал, 2014 онд "Чанаргүй" актив хамгийн өндөр буюу 562 тэрбум төгрөг байгаа бол 362.3 тэрбум төгрөгийн зээлд зөрчил үүссэн байна. 

Хөгжлийн банк дампуурч, харин сахал Д.Эрдэнэбилэг өнөөдөр Монголын хамгийн баян хүнээр тодроод байна. Нийлээд 8 их наядыг давсан активтай Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк түүний бизнес.

“Монголросцветмет”-тэй холбогдох орд газар, төслүүд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн орд,  “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр, Багануурын цахилгаан станц, “Саусгоби сэндс” гэхчлэн бүгд л түүний гарт багтаж байгааг бүгд мэднэ. Нэгэн цагт Сүхбаатарын талбайн газрыг хүртэл эзэмшилдээ авчихсан байсан энэ баян эрээс Монголын төр 508 тэрбум төгрөгөө салгаж авч чадахгүй  6-7 жил  шүүхээр явж байна гэдэг гайхмаар биш гэж үү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top