өдөр
шөнө
×

Б.Чойжилсүрэн гишүүний эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК Байгаль орчны яаманд 1,1 тэрбумаар фургон “шахжээ”

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд авто” ХХК, “Хурд транс” ХХК гэх аж ахуй нэгжүүд бий. Эдгээр компаниудын гүйцэтгэх болон ерөнхий захирлаар эрхэм гишүүний эхнэр Д.Энхгэрэл ажилладаг бөгөөд улсын бүртгэлд тус компаниудын хувьцааг Д.Энхгэрэл 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

УАЗ маркийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны борлуулагчийн эрхтэй гэгддэг дээрх хоёр компанийн тухайд 2016 оноос буюу Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн цагаас улсад “фургон шахсан” гэх дуулианд үе, үе нэр холбогдсоор ирсэн түүхтэй.

Тухайлбал, “Хурд авто” ХХК л гэхэд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газарт 16 ширхэг УАЗ фургон автомашиныг 544,00,000 /таван зуун дөчин дөрвөн сая/ төгрөгөөр шахсан баримт хэвлэлээр дэлгэгдэж байв.

Ингэхдээ фургон нэг бүрээ 35,900,00 төгрөгөөр үнэлэн улсад нийлүүлсэн байдаг бөгөөд зарим хэвлэлийн зүгээс ОХУ-ын зах зээлд 591,210 рубль буюу 21,4 сая орчим төгрөгөөр /тухайн үеийн ханш/ борлуулагддаг машиныг нэг бүр дээр нь 14 орчим сая төгрөгийн ашиг нэмж улсад “шахсан” тухай нь ил болгож эрхэм гишүүнийг улалзуулж байлаа.

Гэтэл эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн өөр нэгэн хамаарал бүхий компани болох “Хурд транс” ХХК ковидын үед буюу 2021 оны наймдугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан УАЗ фургон автомашинаа улсад “шахах” ажлаа үргэлжлүүлсэн болж таарлаа.

Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга асан Н.Уртнасан, “Хурд транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхгэрэл нарын хооронд байгуулсан ОББҮХ/2021-98 тоот дугаартай гэрээ үүнийг баталж байгаа юм.

 

Уг гэрээгээр орчны чанарын хяналтыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хурд транс” ХХК Байгаль орчны яаманд нэг сарын хугацаанд 1,109,700,000 /нэг тэрбум нэг зуун сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг нийлүүлэх үүрэг хүлээж, санхүүжилтийн хуваарийг хавсралтаар баталжээ.

Хамгийн сонирхолтой нь Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл энэ удаа өмнө жил нь буюу 2020 онд Онцгой байдлын ерөнхий газарт 35,9 сая төгрөгөөр нийлүүлж байсан фургон машинаа нэгжийг нь 42,6 саяар үнэлж 27 ширхгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд нийлүүлсэн байна.

Хэрэв та анзаарсан бол Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани жил хүрэхгүй хугацаанд фургоныхоо үнийг 5,1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн төрд “шахжээ”.

Улсын их хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухайд улсад фургон шахаж амьдрахдаа тултлаа доройтчихоогүй байна гэж өөрийгөө өмөөрч байсан удаатай.  Гэтэл эрхэм гишүүн ингэж хэлсэн ч эхнэр нь фургон шахах ажлаа үргэлжлүүлсээр. Үүнийг Б.Чойжилсүрэн мэдэхгүй байна гэж үгүй. Ингэхдээ жил ирэх тусам үнийг нь тав, арван сая төгрөгөөр нэмж нийлүүлж байгаа нь бүр ч хачирхалтай.

Уг манай улстөрчдийн үлгэр жишээ авах дуртай Япон, Солонгост Б.Чойжилсүрэн шиг төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компани хуулийн дагуу ч бай хуулиас гадуур ч төрд бараа нийлүүлж татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн бол ард түмнээсээ уучлал гуйгаад огцордог ёс зүй үйлчилдэг юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • irgen (66.181.187.13)
    ed nar yagaad iim hanaj tsadahgui olon bdag bna aa.
    2022 оны 02 сарын 23 | Хариулах
  • АРД (103.26.194.53)
    Чойжилсүрэн байнга л ийм хэл амтай юманд орооцолдож явах юм. Ер нь УИХ д хувьдаа хөрөнгө их хураасан хувиараа үйлдвэр аж ахуй эрхэлдэг гэр бүл нь хамааралтай бол ийм хүмүүсийг УИХ ын гишүүн болгохоос эрс татгалздаг байвал зүгээр юм. Нэг ёсондоо УИХ ын гишүүд мөнгө хөрөнгөтөй харьцдаг асуудлыг таслан зогсоож зөвхөн хууль зүйн асуудлыг хийдэг болгомоор байна...
    2022 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.112.87)
    Увс ХОВДЫН АРД ТҮМЭН ХӨДӨЛМӨРЧ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ
    2022 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.88.139)
    Хүрэлсүх нэг удаа Чөйжилсүрэг яасан ханж цаддагүй шуналтай хүн бэ гээд жүжигэл байсан билээ
    2022 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (43.242.243.231)
    Чойжилсгрэн анх фургон машин , шар хайрцагтай сүү оруулж ирдэг бман юм бна лээ Тэгээд барилга ашигтай болоод ирэнгүүт барилгын салбар руу орж төрд барьсан байраа шахаж эхэлсэнээр хаг баяжсан нөхөр Үүнд нь Нямдорж Хүрэлбаатар 2 хамтарч их тус болсон гэж мэддэг хүмүүс нь ярьдаг юм бна лээ
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.180.241)
    Чингэс Хаан 4 ойрдыг халхын нутагт ойртуулдаггүй байж 1990 оны ардчилалаар хөдөөны хөдсөн дээлтэй хоолондоо цадаж үзээгүй үгээгүй Увс Ховдын өлөн бөөснүүд баянхошуу 7 буудал дэнжийн 1000 дабадаржаагаар дүүрч хотын төвд бсан унаган хотын иргэд америк солонгос барууны оронд гарч хашаа байшигуудыг хазгай хэлтэй хар дотортой өсөхдөө өлөн төрсөн хулгайчууд эзэлсэн бөхийн өргөөнд увсынхан чарлаж гадаа гудамжинд бааж шээж хотыг завааруулж дууссан шунал ихтэй новшнуудыг нутаг руу хөөвөл таарна.
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
    • Irgen(202.126.89.246)
      Undesnii eV negdel bii bolson tsagt l uls oron maani hugjinuu. EV tunjingui baival busdin idesh hool bolno.
      2022 оны 02 сарын 21
    • Баяд(202.21.108.153)
      Алтан ураг чинь өөрөө малиг баядаас үүсэлтэй дөрвөн ойрдын үр төл юм!
      2022 оны 02 сарын 21
    • (122.201.31.144)
      Шунал нь шулам болгожээ
      2022 оны 02 сарын 21
  • Зочин (66.181.161.62)
    Чойжилсүрэнг ганцад аваачаад хийчих чаддаг юм бол.
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (176.127.36.50)
    Яасан цусалж ханадаггүй шуналын туламнууд вэ, Хөдөөний оркууд яланнуяа Увсынхан хонзонтой юм шиг ханаж цадахгүй төрөөс зулгаах юмаа
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
Top