өдөр
шөнө
×

Орхон аймгийн БОЭТ нь Ангиографийн шинжилгээ судсан дотуурх оношилгоо эмчилгээг орон нутагтаа хийж байна.

Орхон аймаг дахь БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасагтаа ангиографийн аппаратыг байршуулж, судсан дотуурх оношилгоо эмчилгээг орон нутагтаа хийж байна.

Ангиографийн шинжилгээ гэж юу вэ?

Судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм.

Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношлогоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологиудын нэг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top