өдөр
шөнө
×

Тэтгэвэртээ гарсан Гаалийн байцаагчийн хөрөнгийг мушгиж, Гаалиас төрөөс төрсөн тэрбумтан мэтээр гүтгэв үү?

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга С.Цэцгээ гэгч дөрвөн хаус, 11 орон сууц, гурван барилга, 12 авто зогсоолтой тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд нэр бүхий хэвлэлээр цацагдахтай зэрэгцэн иргэдийн дунд Гаалийн байцаагч нар авилгад идэгдэж, хууль бусаар хөрөнгөжөөд байгаа юм биш үү гэдэг хардлага үүсэв.

Тэгвэл “тэрбумтан” гаалийн байцаагч С.Цэцгээ гэгч хэн бэ гэдэг асуултад  хариулт хайхад дараах мэдээллүүд олдсоныг доор товч хуваалцъя.

С.Цэцгээ нь оюутны ширээнээс буусан цагаасаа Гаалийн байгууллагатай амьдарлаа холбож байцаагчаас нь эхлээд дарга болтлоо дэвшин ажилласан нэгэн ажээ. Зарим хэвлэлд түүнийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа хэмээн бичжээ. Гэтэл тэрбээр тэтгэвэртээ гараад гурван жил болж байгаа аж. Эндээс харвал С.Цэцгээ Буянт-Ухаа дахь гаалийн газрын даргаар ажилладаг гэх мэдээлэл оргүй худал болох нь ойлгогдож байна. 

Тэрбээр дөрвөн хаус, 11 орон сууц тэргүүтэй хөрөнгүүдээ одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 онд  тэтгэвэрт гарахаасаа өмнө АТГ-т тайлагнаж байжээ. Энэ тухай хэвлэлд гарсан баримтууд бүгд нээлттэй байгааг хүссэн хэн ч АТГ-ын https://meduuleg.iaac.mn цахим хуудаст хандан үзэж болохоор байна.

Гэтэл ямар учир шалтгаанаар тэтгэвэртээ гараад гурван жил болж байгаа Гаалийн байцаагчийн хөрөнгө орлогыг гэнэт гаргаж ирэн эвэртэй туулай үзсэн мэт авирлав гэдэг нь сонирхол татаж байгаа юм. 

Үнэхээр С.Цэцгээ гэгч гаалийн байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа хууль бусаар хөрөнгөжиж энэ бүхнийг олж авав уу? Хэрэв тийм бол хэвлэл мэдээлэл аль “уже” түүнийг нь илчилж, хуулийн байгууллага хариуцлага тооцоод хэдийнэ торны цаана суулгачих байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал.

АТГ-ын тухайд төрийн албан хаагчийн тайлагнасан хөрөнгө орлогыг хуулийн дагуу бүрдүүлсэн эсэхийг шалгаж үздэг хууль, дүрэмтэй. Энэ утгаараа АТГ С.Цэцгээгийн тайлагнасан хөрөнгө орлого цэвэр эсэхийг жил бүр шалгаж байсан гэдэг нь ойлгомжтой. Хэрэв ямар нэгэн “но” илэрсэн бол хуулийн байгууллага тэр даруйд нь олон нийтэд мэдээлж, хариуцлага тооцох байсан нь бас л гарцаагүй асуудал юм.

Тэгвэл Гаалийн байцаагч С.Цэцгээ энэ бүх хөрөнгийг ямар арга замаар бий болгов гэдэг олон нийтийн сонирхоод байгаа гол асуултад хариулт эрцгээе.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “хамаарал бүхий этгээд” гэдэг нэр томъё бий. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлахаас өмнө Гаалийн байцаагч С.Цэцгээгийн гэр бүлийн байдлыг хөндөх нь зүйн хэрэг болов уу. Түүний нөхөр болох хүн олон жил уул уурхайн бизнес эрхэлж яваа нэгэн гэдгийг шороо ухаад “шатаж” үзсэн захын бизнесмен ярих ажээ. Мөн түүний хүү аавынхаа нэгэн адил уул уурхайн бизнес эрхэлдэг байсан бөгөөд харамсалтай нь саяхан бурхны оронд оджээ.

Дээрх хуулийн хүрээнд тайлбарлавал С.Цэцгээгийн нөхөр болон хүү нь түүний “хамаарал бүхий этгээд” юм. Нийтийн албан тушаалтан энэ хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхол, хамаарал бүхий этгээдүүдийнхээ компани, аж ахуй нэгж, хөрөнгө орлогыг үнэн зөв тусгаж мэдүүлэх учиртай. Энэ утгаараа С.Цэцгээгийн  зүгээс АТГ-т мэдүүлсэн дөрвөн хаус, 11 орон сууц, гурван барилга, 12 авто зогсоол нь түүний нөхөр, хүүгийн бизнесээрээ бий болгосон хөрөнгө бололтой. Нөгөөтээгүүр нас барсан хүүгийнх нь хөрөнгө хуулийн дагуу аав, ээжид нь өвлөгдөнө. Энэ үүднээсээ мөн л тэрбээр хүүгээсээ өвлөсөн хөрөнгөө өөрийн нэр дээр тайлагнах нь зүйн хэрэг. Хэрэв ямар нэгэн байдлаар үнэн зөв тайлагнахаас татгалзвал хуулийн хариуцлага хүлээх заалттай учраас талийгаач хүүгийн хөрөнгө гээд тайлбарлахгүй байж болохгүй. Өөрөөр бол гаалийн байгууллагад бүх насаараа ажиллаад энэ бүх хөрөнгийг бий болгох боломжгүй гэдэг нь  эрүүл ухаанаар бодоход ойлгомжтой асуудал. Боломжтой зүйл нь авилга, хээл хахууль. Энэ бүхнээс харвал Гаалийн байцаагч С.Цэцгээ өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох нөхөр, хүүхдийнхээ бизнесийн орлогыг л үнэн зөвөөр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаж. Ердөө л энэ.

Эцэст нь, нийгэм С.Цэцгээ гэж хэн бэ, түүний ард ямар амьдрал байдаг вэ гэдгийг огтхон ч сонирсонгүй. Бүхлээрээ шахуу дөрвөн хаус, 11 орон сууцтай аймаар том авлигын мангас мэтээр төсөөлж бах таваа хангахыг урьтал болгосон нь харамсалтай. Магадгүй энэ мэт санаатай эсвэл санаандгүй гүтгэлгээр гэмгүй нэгнийг гэмтэн болгох, бүр цаашлаад Монголын мянга, мянган гаальчдыг авилгаар хөрөнгөжигч этгээдүүд болгож харагдуулах гэсэн хэн нэгэн улстөрчийн атгаг зорилго үүний цаана нуугдаж байхыг үгүйсгэх арга алга.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (36)

  • Tenher (64.119.25.245)
    Turd ajillaad hahuuli avaagui bol yaj ingej 4 haus 11 bairtai bolohov dee
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.88.139)
    Хахуул авч баяжаад тэтгэвэрт гарсанч гэсэн шалгаж учирыг нь олох хэрэгтэй
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Тэнгис (66.181.161.28)
    Адьшааг хар л да. Гаальд ажиллаад хэдэн үеэрээ идэх мөнгө шаацан жишээ байж л байгаа биз дэ. Гаалийнхан бол авилагчид л гэж хардаг ш дэ.
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.219.56)
    Уул уурхайн бизнес хийдэг гэнэ тийм байсан ямар их хөрөнгөжсөн луйварчин вэ? Монголд нэг юм болох лгээд байх шиг
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • unench hun (134.226.182.25)
    Za medehguiee... mani met n hodolmorlood l tatvar tolood l business iin hamag zardlaa gargaad amrahgui ajillaad ch iim umand hureh buu hel 1/10 d ch hurehgui baina. yun zogsoon ve? hotiin gazar zaigui boltol n huvid yagaad avdag um soliotoi..
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Meddeg hun (122.201.31.193)
    Ih sain hun shdee. Huuhduud ni chc gesen hun chanartai hudulmurch humuus. Boliich taanuss
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
    • Unen(202.126.88.177)
      Ih hemjeenii mongo oldog bolhoor ih saihan sanagdasan biz
      2022 оны 01 сарын 27
  • Зочин (202.55.188.88)
    Za bolio. Xulsuur bichsiinmuu. Bizness xiigeed 4 house 11 bair avchixdag genee. Estoi mai shuu. Avilga shte.shalgaad xurungiig ni xuraa
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
    • (66.181.160.24)
      hulsuur bichuulsen bsn ch yaahav dee. ta nar shig yu ch oilgodoggui humuust tailbar helj oilguulj bn. Turiin alban haagchid jil bolgon buh hurunguu, eh uusveree tailagnaj yavdag bgaa. huuli bus bol orlogo notlogdohgui, ayandaa garch ireed shalgagddag. Businessiin orlogo n ch gsn notlogdson bolood l toologdood yavj bgaa. audit sanhuugiin tailan gej um bdiin. yu geed l avilga avad teriigee tailagnaad yavj bhad ve. Buyan Ukhaagaar tegeed tiim ih baishin savtai tentseh avilga uguh baraa orj irlee yu ? ihenh teever gazraar hiigdeg baital !
      2022 оны 01 сарын 27
  • Зочин (192.82.69.75)
    Алдарт Цэцгээ ш дээ ?
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
    • (66.181.161.59)
      тийм их алдартай хөдөлмөрч шударга эрдэмтэн доктор хүн ш дээ
      2022 оны 01 сарын 27
  • Зочин Зочин (203.91.115.48)
    Буруу замаар олсон бүхэн буцаж гарахдаа үхэл өвчин зовлон болж гардагийн жинхэнэ жишээ бол энэ!!!.
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (115.130.143.7)
    Жинхэнэ долоогч гэдэг нь байна даа харин ч нэг
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.55.188.99)
    Хуцана биз, шудрагаар ийм хөрөнгө цуглуулж чадахгүй, чи хөрөнгөнөөс нь шавхруу долоодог гөлөг байх
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зөв амьдарая нийтээрээ (202.9.46.145)
    Тэнгэр хатуу зөв байсан бол зүгээрл байна ёс бус үйлдэл тэр үедээ их гай дуудсан бн газар ухах нийтийн өмч болохоор гэр бүлээрээ идэх 1 айлд бүүр ахадана энэ бол шунал тачаал авч болсон бол ард түмэндээ өгсөн дээр бх
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.90.13)
    Юү оруулж ирэхээсээ илүү юүг Монгололс гаргаж ийм их авилгал авав гдг сонин !!!!!!
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.90.13)
    Хуцаад байгаарай!Одоо бүр цалингаараа бөөн хөрөнгө мөнгө цуглуулчихсан болгоод эхэллээ. Яасан даварчихсан этгээд вэ? Хэдэн халтар цаасаараа өлсөж үхэх гэсэн нэг муу бичээч олж аваад баахан юм бичүүлэхээр бодож.
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Хмм (66.181.161.50)
    Нөхөр нь хулгайч шдээ. Гокын шахаачин лицензийн наймаачин, хулгайч шдээ ер нь
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.113.45)
    3 хүнд 4 хаус, 11 орон сууц, 12 машины зогсоол арай л олон биш үү
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.90.118)
    Улс орныг хамгийн их дээрэмдсэн үеийнхэн
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.90.118)
    гаалиас шаасан мөнгөөрөө нөхөр хүүхэд нь алт ухаад оронд нь хүүгээ өгчээ
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
    • бат(66.181.161.59)
      за яасан муухай юм бичиж бна даа үхэл зовлон хэн ч гэсэн үздэг хорвоо шүү
      2022 оны 01 сарын 27
    • (66.181.161.59)
      яасан муухай юм бичдэг хүн вэ үхэл зовлон хэн ч үздэг хорвоо шүү
      2022 оны 01 сарын 27
  • Зочин (202.126.88.176)
    За за хэн мэдлээ гар хөл бологсод нь нэг нэгнээ өмөөрөөд л буруутан хэзээ байлаа ядуус хэрэгт холбогдоход түүний төлөө ар гэр ахан дүүс нь л аргаа бардаг нь үнэн биз?????
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • irgen (202.9.40.229)
    Su giin hamaaral gee buzde.Ymarch bsan ulsad 30.40 jil ajillaad 2 bairtai bolson tseehen l bga bh.Dandaa avilgalchid.uls turchid.Gaalichid yahaaraa iim ashigtai ajilladag uom.bitgii hudlaa hamgaalaad bai.
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Тийм блгүй дээ. Манайхан бас сайхан мушгина шүү
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.160.45)
    Хил гаалиар маш аюултай, хориотой зүйл их оруулж ийм их авилга авч баяжжээ гэж харагдаж ба. Юу оруулж ирсэнийг нь сайн шалгах хэрэгтэй.
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.182.231)
    Ганц энэ хүн биш 1990 -2015 он хүртэл төрийн байгууллагад тогтвортой удаан ажилласан хүмүүс АТГ үүсч ХОМ той болтол чөлөөтэй авилгалдсан тэтгэвэр гарсан тэр хүмүүсийн тэр үёийн цалин орлого одоо байгаа орон байр унаа машин нь тэр хугацаанд бизнес хийж компантай зүтгэсэн хүмүүсээс тасарсан дах
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Хүн (66.181.161.116)
    Монголчууд өөрсдөө юу ч сурахгүй, хийхгүй тэгсэн мөртлөө амьдралаа болгоод яваад бгаа хөдөлмөрч хүмүүсээ арай л муухай доромжилж бхийн.... Баян иргэн их байж энэ олон залхуу залхагуудыг тэжээх татвар төлөөд тэрүүгээр нь энэ олон ядуу юмнууд тэжээгддэг гэдгийг мэдэх хэрэгтэй
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
    • (139.5.219.56)
      Хүн гээд байгаа шавхаруу долоогч
      2022 оны 01 сарын 27
    • (139.5.219.56)
      Үхсэн хойноо юу хийсэг гэж газар сэндийчиж нүгэл хийсэн гаруудын нэг ... юу бүтээсэн юм бол
      2022 оны 01 сарын 27
    • Иргэн(103.212.116.168)
      Энэ авилгачин хэнийг тэжээдэг юм.
      2022 оны 01 сарын 27
    • Иргэн(103.212.116.168)
      Энэ авгай намайг тэжээх үү.
      2022 оны 01 сарын 27
  • иргэн (202.21.127.162)
    Монголын мянга, мянган гаальчид авилгаар хөрөнгөжигч этгээдүүд болох л байх даа.
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • иргэн (66.181.187.144)
    Саяхан бурхан болсон хүүгийнхээ хөрөнгийг 3 жилийн өмнө амьд байхад нь өвлөж аваад өөр дээрээ бүртгүүлэн АТГ-т мэдүүлсэн болж таарах нь ээ. Но-той авгай байна даа.
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
    • (66.181.161.111)
      Гаалийн байцаагч насаараа хийсэн энэ авгай битгий хэл гаалийн жолооч нь хагартлаа баяждаг нь үнэн ш дээ. Жинхэнэ авлигачид бол гаалийнхан.
      2022 оны 01 сарын 27
Top