өдөр
шөнө
×

Л.Оюун-Эрдэнэ бусдыг ална, тална гэж сүрдүүлдэг ёс зүйгүй нэгнээр зөвлүүлэн улс удирдаж байгаа нь Монгол төр хэрхэн ялзарсныг батлан харууллаа

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувьцаа эзэмшдэг “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж төлөхгүй байгаа асуудал хэвлэлд цацагдсан. Үүнээс үүдэж Ё.Отгонбаярын гэр бүлийн байдал тогтворгүй болж салж сарнихдаа тулсан тул тэрбээр уг асуудлыг хөндөж бичсэн сэтгүүлчдийг "ална" хэмээн сүрдүүлжээ.


Ё.Отгонбаяр нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдохоос өмнө Боловсролын сайд, УИХ-ын гишүүн, АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн юм.

Ё.Отгонбаярын тухайд бусдыг ийнхүү сүрдүүлж байгаа нь нэг бус удаагийн үйлдэл биш. Тэрбээр өмнө нь бусдыг сүрдүүлэх замаар “Ланд 200” автомашиныг нь дээрэмдсэн гэдгийг 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас мэдээлж байв.  Тодруулбал, 2013  оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж  байгаад хэсэг залууст зодуулж,  машинаа дээрэмдүүллээ” гэх мэдээллийг УМБГ-т ирүүлжээ. /https://news.mn/r/634695//

Тэрбээр  энэ талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй  учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ”  хэмээн мэдүүлж байжээ.

Тухайн үед иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн  шалгах ажиллагаа явуулахад Ё.Отгонбаяр нь бусдаас авилга авахыг санал болгосон болох нь холбогдох баримтуудаар нотлогдсон байна.

Ямартай ч энэ бүхнээс харахад Ё.Отгонбаярын "сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн асуудал нь зүгээр ч нэг бухимдал биш болох нь эндээс харагдаж байна.

Нөгөөтээгүүр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ иймэрхүү ёс зүйгүй нэгнээр зөвлүүлж улс удирдаж байгаа нь Монгол төрийн бодлого ямар хэмжээнд уруудан доройтож, ялзарсныг батлан харуулсан үйл явдал боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • zochin (202.9.40.219)
    Ugaasaa hulgaich hulgaichaa deesh tomildog.UBTZ d Puntsag gj meregjiliin hulgaichiig Oyuk n shahaj oruulsan.Odoo Herlen gj TZ d A medehgui huniig bas Amin naiz gj shahlaa.Hediig udej.heden hulgaichiig TZ d shshahiig medeshgui.Uls turchid TZ d orj irj TZiin durem jurmiig bhgui bolgoj bn.Esvel huviin kampani shig darhlagdsan hulgaich ahin ahin darga bolj.ajilchdad halgaatai bn
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.73.180)
    Монгол төрд мафи байгаа нотолгоо
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Ж (115.130.143.7)
    Энэ дураак хүн биш.яагаад элчингээр явуулсныг нь гайхаж л байлаа
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Нямаа (66.181.160.31)
    Булганы гайгүй гэсэн нь алаач болж байна уу гайгүй юү
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
    • Ширмэн(37.47.219.99)
      Тийм л болж таараад байна !? Та АНХААРАЛДАА АВНА байгаа хө ???
      2022 оны 01 сарын 26
    • Ширмэн...(37.47.219.99)
      Тийм л болоод байгаа юм биш үү ???!!!
      2022 оны 01 сарын 26
  • Нямаа (66.181.160.31)
    Төрийн нэр бузарласан бузар новш юмдаа хэлэх муу үг олдохгүй юм Булган
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.80.200)
    Гэр бүлээ элэг бүтэн байлгаж чадаагүй хүн төрж яаж ажилдаг нь тодорхой.Тэгэхээр юу зөвлөдөг юм болоо.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.80.200)
    Ухамсаргүй аймаар хүн байна.Гэр бүлээ тогтвортой байлгаж чадахгүй эхнэрээ сольдог хүн төрийн ажлыг яаж хийдэг нь ойлгомжтой.Юу зөвлөдөг юм болоо.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Би (59.153.86.115)
    Авилгаа өгөөгүй гээд Энхтайвны гүүрэн дээр хүн машинаараа хашиж авч дарамталж байсан нөхөр, экс эхнэр нь 20, 30 дансаар нэг өдрийн дотор хэдэн зуун сая төгрөг шилжүүлж шалгагдаад ял авсан болоод сураггүй болсон. Луйварчин баагий.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Ламбугай (64.119.26.134)
    Отгонбаяр ингэж тэнэгтэж байгаад нэг шартай хулгайчийн гарт үхэх нь л дээ.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.179.66)
    Ерөнхий сайд одоо ийм увайгүй амьтан гэдгийг нь мэдсэн байлгүй дээ. Бүх албан тушаалаас нь зайлуулах нь зөв
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.196)
    Энэ нөхөр чинь дипломат төрийн өндар алба хашиж байсан мундаг эрдэмтэн шахуу юм бодож бсн харин Эм хүнийг п гэж доромжилдог гудамжны хулгайч шиг л хүн бна.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.125)
    Ё.Отгонбаяр бол төрөөс төрсөн тэрбумтан, хулгайч. Ийм юмаар зөвлүүлж л бдаг…. Хулгай яаж хийх талаар зөвлөдөг юм болов уу даа.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Иргэн (64.119.18.81)
    Бүдүүлэг хулгайчдын үнэн нүүр төрх нь илэрсээр хулгай нь батлагдсаар байнаа. Ё.Отгонбаяр гэр бүлийн тогтворгүй бас хулгай хийнэ. Нүглээр дүүрсэн амьтан.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
Top