өдөр
шөнө
×

ЖДҮ-чин гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдэд хэвийн боов тарааж, хишиг хүртээсэндээ сэтгэл хангалуун байна гэв

ЖДҮХСангаас 950 сая төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий компаниараа дамжуулан авсан дуулианд нэр холбогдож явсан УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдэд хэвийн боов тарааж эхэлжээ.

Түүний энэхүү үйлдлийг “хэдэн ядарсан хөгшчүүлд хэвийн боов тарааж нүдийг нь хуурч байхаар тэтгэвэрийн хэдэн төгрөгийг нь нэмэх чиглэлд хууль санаачлаад ажил хийсэн бол бодит дэмжлэг болох байлаа” хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна.

Харин эрхэм гишүүн Н.Учрал энэхүү шүүмжлэлийг үл тоон хэвийн боовоо үргэлжлүүлэн тараасаар байгаа бөгөөд тэрээр талаар,  “Би жил бүр цагаан сарын мэндчилгээ, тайлангаа тойргийнхоо ахмадуудад хүргүүлдэг уламжлалтай. Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гурав дахь нөхдүүд тайван байна уу” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top