өдөр
шөнө
×

Шүүхийн ерөнхий зөвлөл нэг өдрийн дотор 74 сая төгрөгөөр тансаг зурагт, тавилга, буйдан, хивс худалдаж авчээ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 2021 оны 12 дугаар сарын 09-ний Шүүхийн ерөнхий зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхамыг томилсон байдаг. Харин Д.Зүмбэрэллхам ШЕЗ-ын даргын тамга тэмдгээ гардаж авсан даруйдаа шүүхийн шинэчлэлээс ажлаа эхлүүлэхийн оронд сандал, ширээ, зурагт, хивс худалдаж аван ая тухаа хангахаас ажлаа эхлүүлжээ гэж хэлэхэд хилс болохооргүй байна. Үүнийг дараах баримтууд нотолж байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс:

-2021 оны 12 сарын 23-ны өдөр 49,841,460 төгрөгөөр БСБ оффис мебель ХХК-иас тавилга, 

-2021 оны 12 сарын 23-ны өдөр 11,579,900 төгрөгөөр Натурал текстайл ХХК-иас 10 ширхэг хивс, 

-2021 оны 12 сарын 23-ны өдөр 6,199,900 төгрөгөөр БСБ комерс ХХК-иас LG брэндийн 75 инчийн зурагт, 

-2021 оны 12 сарын 23-ны өдөр 6,799,400 төгрөгөөр БСБ оффис мебель ХХК-иас 6 ширхэг буйдан зэргийг худалдаж авчээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зөвхөн энэ мэтээр нэг өдрийн дотор төсвийн 74,420,660 төгрөгийг тансаг зурагт, тавилга, буйдан, хивс зэргийг худалдаж авахад зориулсан болох нь тодорхой байна.

Зарим эх сурвалжийн зүгээс эдгээр өндөр үнэтэй тавилга, сэлтүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ дарга Д.Зүмбэрэллхамын ая тухыг хангахын тулд тус газраас тендерийн хууль зөрчин шууд худалдан авалт хийсэн байж болзошгүй гэдэг мэдээллийг өгч байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Zl (202.126.89.45)
    Ene heden emee ovoo nar hogshirood ajil hiih bish ay tuhiig olj hevtjil bvl boloo yum bishuu
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Zichin (150.129.142.128)
    Mongold enenees deer hun oldoogui l ym baih daa.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Энэ муу хөгийн амьтан ингэх гээд байсан юм даа
    2022 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.211)
    Энэ нөхөр бүтэхгүй ээ
    2022 оны 01 сарын 24 | Хариулах
Top