өдөр
шөнө
×

Баримт: Б.Ундармаа Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компаниудаараа дамжуулан 39 тэрбумын зээл авсан ч зээлээ төлөлгүй мурьжээ

"Бишрэлт групп"-ийн эзэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан Монгол Улсын Хөгжлийн банкнаас төсөл хэрэгжүүлэх нэрээр өнгөрсөн хугацаанд 39,17 тэрбум төгрөгийн зээл авсан ч зээлээ төлөөгүй улсад хохирол учруулж байгаа тухай ноцтой мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал, Б.Ундармаа нь "Монгол мах экспо" ХХК, "Бишрэлт пропертиз" ХХК, “Веллмарт” ХХК зэрэг өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл” нэрийн дор Хөгжлийн банкнаас 31,9 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнгөрсөн хугацаанд 8,4 тэрбумыг зээлийн төлбөртөө эргүүлэн төлжээ.

Харин уг зээлийн хүү төлбөрт хуримтлагдсан 38,6 тэрбум төгрөгийг дээрх компаниудын зүгээс Хөгжлийн банкинд өнөөг хүртэл эргүүлэн төлөөгүй байгаа бөгөөд өдгөө шүүхийн маргаан үүсгээд явж байгаа аж.

Мөн тэрбээр өөрийн хамаарал бүхий “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК  зэрэг аж ахуй нэгжүүдээрээ дамжуулан 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр “Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл” нэрийн дор Хөгжлийн банкнаас  7.27 тэрбум төгрөгийн зээл авснаас өнгөрсөн хугацаанд 5,55 тэрбумыг нь эгүүлэн төлж үндсэн зээлийн хүү төлбөрийн алданги болох 4.9 тэрбум төгрөгийг тус банканд эргүүлэн төлөөгүй улсад хохирол учруулжээ.

Хөгжлийн банкнаас уг зээлүүд Б.Ундармаагийн хамаарал бүхий компаниудад гарч байх үед буюу 2017, 2018 онд тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Энэ утгаараа тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудад тэрбээр нөлөө үзүүлэн 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг хамаарал бүхий компаниуддаа гаргуулан авч УИХ-ын гишүүний эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.161.56)
    Тэр муухай нүдээр их нүгэл гарна шүү
    2022 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.233)
    Шулам авгай үхэх болоогүй юм уу?
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.141.252)
    Авилгалаар саатууллаа хэргий хүлээлгэлээ 40 сая төг торголоо. Суллаа, үлдсэн мөнгөн дээр нь шүүхий тасууд хуваалаа
    2022 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.21.168)
    Tsaar aw
    2022 оны 01 сарын 20 | Хариулах
Top