өдөр
шөнө
×

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн гар хөл гэгддэг Г.Шүрэнхишиг бусдаас авилга авсан болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон ч сул чөлөөтэй явж байна

УИХ-ын гишүүн Ажнай Д.Бат-Эрдэнэ  орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д Р.Сэддорж, Г.Шүрэнхишиг гэх мэтийн гар хөлүүдээрээ дамжуулан олон жил ноёрхлоо тогтоож эрх ашгаа хэрэгжүүлж ирсэн нь нууц биш асуудал. Тэгвэл Д.Бат-Эрдэнийн гар хөл болсон эдгээр этгээдүүдийн “но” эхнээсээ шил дараалан илэрч хуулийн байгууллага тэдэнд холбогдох хэргийг шалгаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Эдгээрийн нэг нь “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт холбогдох хэрэг. Тэрбээр огт хийгдээгүй ажлын төлбөр буюу нүүрс олборлохоор хуулаагүй хөрсний их хэмжээний мөнгийг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан хувьдаа завшиж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогджээ. Зарим эх сурвалжийн зүгээс Г.Шүрэнхишигийг Тавантолгой ХК-ийн данснаас “Суусар *** ”  гэх мэтийн компаниудын данс руу хийгээгүй ажлын төлбөрт их хэмжээний мөнгө шилжүүлж, хувьдаа завшсан гэдэг асуудлыг ярьж байгаа юм.

Г.Шүрэнхишигийн тухайд өмнө “Номин даатгал” ХХК-иас авилга, хээл хахууль авсан гэх асуудалд нэр холбогдож байжээ. Тодруулбал, тэрбээр нийтийн албан тушаалтан болох "Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сард “Тавантолгой” ХК, “Номин даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу "Тавантолгой" ХК-ийн данснаас 53,703,392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд "Номин даатгал ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.Алтанцэцэгт өөрийн эзэмшлийн хаан банкны  дансыг өгч 2,416,650 төгрөгийн хахууль авсан болох нь хуулийн байгууллагын мөрдөн шалгалтын явцад хөдөлшгүй баримтуудаар нотлогдсон ч өдгөө тус хэрэгтээ ямар нэгэн ял зэм хүртэлгүйгээр сул чөлөөтэй явж байна.

Харин Н.Алтанцэцэгийн тухайд “Номин даатгал” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сард “Тавантолгой” ХК -тай гэрээ байгуулж, уг гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэдэг нөхцөлтэйгөөр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Тавантолгой ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн Хаан банкны дансанд 2,416,650 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон ч мөн л ямар нэгэн ял зэм хүртэлгүй өнгөрчээ.

 Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Хүн (122.201.31.15)
    Баталгаагүй Ийм Хэрэггүй Юм Хийх Хэрэггүй Хийх Юм Аа Олж Ядаад Сууж Байх Юм
    2024 оны 02 сарын 23 | Хариулах
  • зээл (151.82.36.161)
    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
    2022 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.21)
    Шүрэнхишиг авгай Тавантолгойн мөнгийг угааж Шүрэн хотхон бгуулсан бдаг.
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (103.57.92.235)
    УИХ ын танхимд нуувчинд нужгдсан энэ луйварчины гэмт үйлдлүүдийг шалгаж шийдвэрлэдэг байгууллага монгол улсад байна уу
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
Top