өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнийн ах Херо Баатар наадамгүй жилийн наадмаас хэдэн тэрбумыг халаасалж, хөшөө босгох аргаар хөрвөдөг доллар зохицуулж явна

Монголын нялх Назарбаевууд уншигтун! 

Назарбаевийн ач, зээ, үр хүүхдүүд бие биедээ 14 сая долларын зочид буудал бэлэглэж, 3.5 тэрбум долларын нефтийн бизнес зүгээр л суудал ахисных нь төлөө гардуулж байлаа шүү дээ. Forbes сайтын дэлхийн тэрбумтнуудын эхний аравт түүний охид, хүргэд давхиж орж ирсэн жил ч байлаа. Улсдаа тэргүүн баячуудын эхний таван байрт хэдэн тэрбумын долларын жагсаалтаараа завсаргүй зогсдог. Казакстанд бизнес эрхлэхийн тулд Назарбаев овогтнуудаас  зөвшөөрөл авах ёстой. Үүний тулд заавал хувь хуваалцана. Назарбаевийн ивээлд багтсан хэн бүхэн эрх мэдлийн замаар хязгааргүй баяжиж, өдгөө хувьдаа хэдэн арван онгоц, компанитай болсон байтал тус улсын эмнэлэг, онцгой байдал техник тоног төхөөрөмж муутай. Гудамжны хуучин оймс гутал, номын худалдаа, цаасан хайрцагтай жимс ногооны арилжаа нь 1990-ээд онд гацсан мэт. Гэтэл Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөс буухдаа өөртөө зориулан Анхны удирдагчийн хууль хэмээгчийг батлуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө атгаж, охин Дарига Назарбаевт парламентаа өгч байлаа. Тэрээр Казакстаныг Евроазийг холбосон гол тоглогч болгохоор улсдаа олон арван дэлхийн хэмжээний уулзалт, форум зохиодог боловч интернэт орчин хаалттай, иргэдийн мэдэх эрх хязгаартай энэ улсыг олон улсын сэтгүүлчид шүүмжлээд буцдаг байв. "Мэдээлэл түгээх, мэдэх, хэлэх эрх нь хаалттай энэ улсад бид яагаад эдийн засгийн форум хийж байгаа юм бэ" гэж Францын сэтгүүлч эмэгтэй индэр дээрээс асуугаад оройдоо буцаж байхыг харж л суулаа. Назарбаевийг шүүмжилсэн дотоодын сэтгүүлчид чимээгүй алга болдог, харин түүний ивээлд байдаг залуу сэтгүүлчид телевиз сайт худалдан авч өгөөд, зөвхөн төр засгаа магтах ажил хийлгэнэ.
 

Өдгөө 82 настай Назарбаевийг шүтэн биширч, Монголд хуулбарлах оролдлого хийж байсан хүн нь Н.Энхбаяр. Түүний араас дүр эсгэсэн Назарбаев гарч ирсэн нь Элбэгдорж байлаа. Дараагийн монгол Назарбаев болох тэмүүлэл Х.Баттулгад байсан, түүний Аса Астана хотоос Казакстаны хөгжил цэцэглэлтийг, Ерөнхийлөгчийн засаглалын хамт сурталчилж байхад яг хажуугийнх нь гудамжны худалдаачнаас би 2000 төгрөгөөр "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь" номыг худалдан авч, Монголын 1990-ээд оныг санагдуулах энэ улсыг гайхан ширтэж зогслоо. Монголд нүүрлээд байсан энэ гажуудлыг засах гэж Хүрэлсүх Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, бүх эрх мэдлийг Ерөнхий сайд дээр зангидсан боловч харамсалтай нь нялх Назарбаевынхаа замыг зассанаас хэтэрсэнгүй. Казакстанаас тэрбумтнууд нь дүрвэж байна л гэнэ, олонх нь Назарбаевийн үр хүүхэд ач зээ нар. Тэдний өмнө гишгэх тэрбумтан энэ улсад байхгүй.
 

Харин одоогийн Монголын нялх Назарбаев нь Оюун-Эрдэнэ. Түүний ах Херо Баатар наадамгүй жилийн наадмаас хэдэн тэрбумыг халаасалж, хөшөө босгох аргаар хөрвөдөг доллар зохицуулж, манай улс төр, бизнесийнхэн Оюун-Эрдэнийн 50 хувийг нь эзэмшдэг Херо энтертайнмэнтэд сурталчилгаа, PR-ийн гэрээ хийх нэрээр мөнгөө барин дугаарлаж, ивээлд нь багтаж, инээдээр шагнуулах гээд шалдлаад гүйж яваа. Оюун-Эрдэнийн засаг ердөө Женко, Херо нарын хэдхэн хүний хүрээлэлд эргэлдэж, тэдний уулзах цэг нь Соёлын яам, ашиг сонирхлын холбоос нь төмөр зам. Тэднийг шүүмжилсэн хэн бүхэн гүтгүүлж, хохирч, гэрээ хийж мөнгөжсөн хэвлэлийн нялх Сэнгүмүүд зөвхөн магтан долоох ажил хийдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Оюун-Эрдэнэ хөршийн холбоогоо ч зохицуулж чадахгүй, хилээр ачаа бараа оруулах асуудал гацаатай хэвээр найман сарыг үдлээ. Манайхан яахав өдөн хүрэм, өөдрөг мөрөөдлөө Турк, Солонгосоос онгоцоор зөөж, өөр бусад салбарууд сөхөрч эхэлж байна. Барилгын материалын үнэ өсч, үнэ нь өсөөд ч шрүпп, хавтангаас эхлээд олдохоо больж, шуудайгаар тасарч, шидмэсээр удахгүй тасалдах нь тодорхой боллоо. Тэгсэн ширхэг хадаасгүй, шидмэс олс ч үгүй байтлаа шинэ сэргэлтийн бодлого гээд соохолзож явна. Нөхцөл байдлаа зөв үнэлж чадаагүй тохиолдолд засч залруулна гэж хэзээ ч үгүй. Нөгөө Назарбаевийн улсын араас налж унаад л явж байна даа. Тариачин, талхчин гаралтай Назарбаев хамгийн түрүүнд төрсөн нутагтаа хөшөөгөө бариулсан байдаг юм. Төдөлгүй өөрийгөө язгууртан гаралтай хэмээн сурталдаж эхэлсэн. Намтараа шинээр зохиосон. Манай Оюун-Эрдэнийн пэйж хуудсаа ч худалдаж аваад нэрийг нь сольчихсон гэхтэй адил түүх. Эвгүй тохиолдол шүү. Зохиомол юм зохиомол л байдаг. Назарбаевийн давхидаг гудамж, ордог дэлгүүр, үйлчлүүлдэг төвүүд үнэхээр хөгжлийн гайхамшиг. Гараад ганц алхахад хуучин гутал зарж суугаа хуучны нийгэм, хоосрон буй казакууд. Казакстаны эмч багш нар манайхантай адил амралтаараа Солонгост хар ажил хийж, ажлаа тараад халтуурт явдаг. Назарбаевийн хувьд улс нь хөгжиж л байсан байх, харин казакстанчуудын хувьд өдрөөс өдөрт ядуурал нүүрлэж ирсэн.
 

Нөгөө миний үглээд байдаг Ардын нам ба ард түмэн гэсэн асар том ангалын хоёр талд энэ улс гацчихсан байсан даа. Ковидын үеийн эмч сувилагч нар цалин багатай, амралтгүй, дээр нь Оюун-Эрдэнэд жагсаал суултынхаа төлөө шалгуулаад гүйж явахад Оюун-Эрдэнийн ах Херо Баатар өдрийн нэг сая төгрөгийн үнэтэй сэтгүүлчдээр ард түмний тархийг угааж, хэд хэдэн шоу өчнөөн тэрбумаар хийж, мөнгө цохиж суусныг сана. Нэмж хэлэхэд ард түмэн, улс орноо гаднын идэш болгох ийм нөхцөл байдал руу түлхэх эрх Монголын нялх Назарбаев болчихоод байгаа Оюун-Эрдэнэд байхгүй шүү. Н.Энхбаярын дарангуйллын он жилүүдэд гуйлгачны зураг сонины тэргүүн нүүрт нийтлээд анхааруулга авч байсны хувьд хэлж байна. Хөгжин цэцэглэж байгаа жүжигт нийгмээрээ, улс орноороо тоглох ёстой юм гэсэн. Энхбаярын 12 жилийн хаанчлалын дараах тэсрэлт нь 2008.07.01 байсан даа. Монголчууд бидэнд дотооддоо эв хагарах, иргэний тогтворгүй байдал үүсгэх, иргэн ба цагдаагаа байнгын дайсагнасан байдалд байлгах эрх төрд нь ч, түмэнд нь ч үгүй. Энэ бол тусгаар тогтнолын үнэтэй гажуудал шүү. Тиймээс нялх Назарбаевууд аа, өглөө болгон наад балчир өгзөгөндөө зөгийн бал түрхээд гардаггүй л юм бол долоолтоос зайлсхийж сур. Ерөнхий сайд ч гэсэн дүлж ярвайж байгаад бусдын адил унгаж, хүндэрдгийг санаж, өгзөгийг нь арчиж өгөхөө бялдуучид нь ч бас боль. Ядаж чадалтай хүнийг тойрон хүрээлээд, чадалгүйг нь зайлуулж чаддаг үнэн бай даа.

Р.ЭМҮЖИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зээл (151.82.36.161)
    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
    2022 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.92)
    Hulgaichuudiig udahgui nazarbevt tohioldson shig zuil huleej bgaa
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
Top