өдөр
шөнө
×

Эрүү шүүлт тулгасан Цагдаагийн мөрдөгчдөд торгох ял оноожээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны нэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ.

  • Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,
  • Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайг нарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7,500,000 төгрөгөөр торгох ялаар,
  • Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17,500,000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • зээл (151.82.36.161)
    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
    2022 оны 01 сарын 12 | Хариулах
Top