өдөр
шөнө
×

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага Б.Бат-Өлзий хүртлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага Б.Бат-Өлзийд гардуулж, баяр хүргэв.

Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top