өдөр
шөнө
×

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нийслэлийн хүрээ" амаржих газарт ажиллав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Нийслэлийн Хүрээ амаржих газарт ажиллалаа. 2021 оны 11 дүгээр сарын 17 өдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого чиглэлээр ханган ажиллах юм. Нийслэлийн Хүрээ амаржих газар нь СХД-ийн 30 хорооны 100мянга гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барих, нярайн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг нь 7 тасаг, 5 алба, 192 эмч эмнэлгийн ажилтан, 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
 


2021 оны 11 сарын байдлаар 11577 жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэн, 3793 эх эсэн мэнд амаржиж, 3827 нярай мэндэлсэн. Коронавируст халдвар (КОВИД-19)-н тусламж үйлчилгээг 394 эмэгтэйд үзүүлж 78 эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм. 
 

Тус амаржих газар нь 1959 оны 10-р сарын 24-нд Аж үйлдвэрийн комбинатын эмнэлэгт 1 их эмч, 8 ортой, төрөх тасагтай байгуулагдсанаар суурь тавигдсан түүхтэй. 2014 оноос Нийслэлийн Хүрээ амаржих нэртэйгээр 85 ор, 192 эмч, ажилтантайгаар эх нярайн тусламж үйлчилгээг үзүүлж түүхт 62 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top