өдөр
шөнө
×

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноолоо

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдсон.

Тэгвэл Д.Сүндий нарт холбогдох дээрх хэргийн шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэдэнд дараах ялыг оногдуулжээ.

  • шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
  • шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
  • шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон байна.
     
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top