өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Даргын хундагыг дүүргэж, даруулга нь болж, давирахад нь янцаглаж явсан нөхөд хэзээ ч удирдагч байж чаддаггүй!

Тэр цүнх баригч хэвээрээ л үлдэж байна даа. МАН-ыг цүнхэндээ багтааж чихээд, МоАХ-ын байр руу зөөж байгаа энэ хүнээс улс орноороо юу хүлээж болохыг мэдэхгүй. Женкогийн хөлд МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг үзэхийн төдий хаяж өгөөд, үргэхийн төдий хамж дарсан хүн дээ. Зуун дамнасан энэ нам 30 дугаар их хурлаа МоАХ-ын цагаан байранд хийх үү, Тусгаар тогтнолын ордондоо цуглах уу? Аль нь ч байсан хамаагүй, урьдчилсан зохиол Цонжин Болдогт бичигдэж, Баянголд дэглэгдсэн. Түүний цүнх барьсан түүхийн эргэлтийн үе нь М.Энхболдыг мөргөснөөр эхэлсэн юм даг.  Ми.Энхболдын цүнхийг гарамгай сайн барьсан, галзуу амжилтанд хүрсэн. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын цүнхийг хоёр сугандаа хавчуулчихаад хоёр талд хөрвөсөн. Сүүлдээ хэнд нь яаж үйлчлэхээ мэдэхгүй гацаанд орсон самуун үе ч бий. Цүнхийг нь сольж атгуулаад, солиорлын дээд цэгт аваачиж байсан овсгоотой цаг ч байгаа. Одоо ч тэр цүнх баригч. Олон хүний цүнхийг хольж солино, хооронд нь зориуд андуурна. Заримдаа аваад харина, шөнөжин тэвэрч хононо, өдөржин савчиж давхина. Цүнх баригчдын эгнээнээс төрсөн Ерөнхий сайдад хэчнээн эрх мэдэл байгаад ч хэмжээнээсээ хэтэрдэггүй, хязгаараасаа хальдаггүй ажээ.

Цаанаа л нэг айдастай, наанаа л нэг аргатай. Уянгална гэж яруу найрагч цаашаа, угсраа мэх гэж начин заан цаашаа, ууш идшэндээ уургын морь, ухаарч сэхээрэхдээ ургаа хад. Тэнгэрлэг Монголын залуу иргэн та дүүлэн нисээрэй ч гэх шиг. Хүүе би шүлгээ бичээд, энэ хүн улсаа удирдмаар байгаа юм л даа, уг нь. Хүний эрх ч гэх шиг хөөрхөн гоё үгнүүдийг хөлийн жийрэг болтол зүлгэнэ, зүүлэгтүүлнэ, хараад л байгаарай. Цүнх баригчдад нэг том айдас бий. Цүнхийг нь барьж явсан эксүүдээсээ үхтлээ болгоомжилно, үргэтлээ айна. Тиймээс ч зоригтой үйлдэл, зорилготой алхам хүлээгээд нэмэргүй. Ямартаа л Женкогийн бөөрөнд УИХ-д 65 суудалтай МАН-ыг аваачаад наачихдаг юм. Монголын парламентийн морийг эмээллээд, нүдийг боогоод тавьчихаж байгаа нь тэр шүү дээ. Заримдаа өрөвдмөөр. Цүнхийг нь барьж гүйсэн болгондоо өртэй, өөнтөгтэй. Муухай загнаж чадахгүй, муу царайлж ядахгүй. Тиймдээ ч барьцааны амьтан шиг балмагдаж, шантаажны шахаа шиг шарвалзаж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацаж таг суучихсан хэрэг. МАН-д иймэрхүү хөлөө жийгээд ч босч чадахгүй, хөлсөө шудраад ч өндийж мэдэхгүй цүнх баригч хэтэрхий олон доо.

Чадваргүй цүнх баригчид олшрохын цагт намаа татан унагааж, тараан алдахаас өөр гарц үгүй. Арга ч үгүй биз. Цүнх хэрхэн сайн барьснаар нь үнэлж цэгнэн албан тушаал долоолгодогийн хор уршиг энэ хүн дээр илүү тод илэрч байна даа. Ажлаа хэрхэн сайн мэддэг, хийдэгээр нь залуусаа үнэлж байсан бол юу гээд л иймдээ тулчихаад, энэ том нам боловсон хүчингүй, бодлого баригчгүй унахдаа тулж байхав дээ. Мангар бацаантайгаа хамт МАН уруудсаар л, манай цүнх баригч уруудах замд ууш, ухрах замд идэш болоод, дажгүй шүү, дажгүй. Эл том нам энэ байтугай унана, шал зүлгэж, шавхай арчина. Уруудахын эхлэл нь Оюун-Эрдэнэ, унахын эрэмбэ нь цүнх баригчдын эрин үе ажээ. Цүнх баригчдын харц яг ийм байдаг, энэ хэвээрээ л үлддэг юм, сайн харж ав. Даргын хундагыг дүүргэж, даруулга нь болж, давирахад нь янцаглаж явсан нөхөд хэзээ ч удирдагч байж чаддаггүй!

ЭХ СУРРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Иргэн (202.131.250.130)
    Хэнтий, Хонгорын тэнэгүүд монголыг дуусгалаа шүү,
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • МАНгар (202.126.90.26)
    Үнэхээр нүцгэн үнэнийг нь шударгаар бичсэн байна даа?! Энэ МАН-д боловсон хүчин үгүй болжээ! Монголыг маань самарч сүйрүүлж байна даа! Женког дагасан нийлсэн хэн ч бай өөдөлдөггүй л юм даа!!
    2021 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.24.227)
    Ийм бялдууч хүн хэзээч шудрага хүн болохгүй ингэж шудрага хүн болж жүжиг тоголсоор л байх болно
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.24.227)
    улс орноор минь тоглож дууслаадаа.Одоо болиж болдоггүй л юм байхдаа
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • Enhee (66.181.160.65)
    Hutsaadl bhiima MAN
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.160.65)
    Hutsaad bhima MAN
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.205)
    1990 ОНООС ХОЙШ МАН НАМ ОЛОН ЖИЛ ТӨР БАРЬЛАА. МОНГОЛ ОРНЫ ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ МАН НАМТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ ШҮҮ ДЭЭ!!! МАН ОДОО ХЭН НЬ Ч БАЙСАН ЮҮ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХУДЛАА ОЮҮТОЛГОЙ ГЭСЭЭР 2024ОН ГАРГАНА ДАА!!! ДЭЭР НЬ СААЛИЙН ГАНЦ ҮНЭЭ ЭРДЭНЭТЭЭ АФРИКИЙН БАНКИНД 240 САЯ ДОЛЛАРЫН БАРЬЦААНД ТАВЬЧИХЛАА . УИХ.ЗАСГИЙН ГАЗАР ТАР!!!! ХУДЛАА ШОУДАГЧИД УЛС ЭХ ОРНООХӨГЖҮҮЛЭХ ҮҮ?????
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.55)
    30 жил Монголын төрд бугшсан МАНАН дэглэмийг унагана гэдэг хэр баргийн аавын хүү хийж чадахгүй ажил шүү! Ямар ч байсан эрх мэдлээ үхэн үхтлээ атгаж сэнтийдээ насан туршдаа залардаггүй юм байна гэдгийг эрхтэн дархтангуудад ойлгуулсан! Одоогийн энэ амаргүй үед засаг барина гэдэг бас хэцүү шүү. Ямар ч байсан эхэлсэн ажлаа дуустал ялангуяа Оюу-Толгойн гэрээг сайжруулах боломжийг олгох ёстой. МАНАН+Оюу-Толгойн хулгайчууд шээс нь гоожиж троллуудаараа дайрч давшилж байх шиг байна. Үхэхдээ үхэр буугаа гэж, удахгүй сайхан цаг ирнэ!
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • irgen (202.55.188.93)
    MUd huuliig guuli bolgoj UHTS.UIH.Huuli shuuh EK iin songuuliig denduu huuli busaar turiin erh avsan humuusees odoo uo ch huleeh hereggui.Denduu uvaigui.irgenee dord uzsen medleggui hooson dank.arhitai danhuud l bn.Iim buzaruudiig zailuulj chadahgui uom bhdaa
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.47.147)
    Цүнх барих ч мэргэжил боллоо шүү.
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Лувсан Осор (203.91.115.249)
    Долоогч цүнхчидээр дүүрсэн энэ намд одоо энэ улсд хийх ямарч ажил байхгүй!30р хурлаа эхлүүлээд үүрд хаавал л Монгол түмэн маан өөд нар харж үзэшгүй муухай цүнх баригч долоогч урвагчидыг Төрөөс зайлуулж цэвэрлэж чадна!
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.14)
    Оюук банди Миеэг хутгалж эрх мэдэлд хүрсэн. Одоо женкотой нийлээд Хүүктэй юутай ийтэй нь ман-аа хутгалаад монголын хаан болно гэж мөрөөдөө юу?
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Ширмэнлантуу (202.126.88.214)
    Гэвч энэ хүнээс өөр хэн байна.авлигтай тэмцэж байна бага ч гэсэн.ковидтой үзэлцэж байна засгийн газар.шүүхийн шинэтгэлийг хийж эхэлсэн.оюу толгойн гэрээ.дубайн гэрээг шинэчлэн сайжруулхаар ажиллаж л байгаа.шудрага ёс мэрит зарчим алдагсаныг сэргээх гэж оролдож байгаа.за тэгээд яваандаа зөв голдрилд орох суурь тавигдаж эхэлсэн гээд л
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
  • Ширмэнлантуу (202.126.88.214)
    За да ерөнхийдөө үнэн байх шүү.нэг л шинэ юм гарахгүй л байх шиг энэ хүнээс.
    2021 оны 12 сарын 05 | Хариулах
Top