өдөр
шөнө
×

Татварын ерөнхий газрын албан тушаалтнуудыг аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний хээл хахууль авсан асуудлаар шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллагаас НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Уг хэрэгт холбогдсон Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд, системийн инженерүүд болох Ж, Т, У нар нь Татварын байгууллагын нууцлал бүхий сангийн мэдээллийг НӨАТ-ын хий бичилт бичдэг бүлэг этгээдүүдэд худалдан борлуулдаг, аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт оруулж тухайн аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний хээл хахууль авсан болох нь шалгалтаар илэрчээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top