өдөр
шөнө
×

Эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан хууль бусаар алт олборлосон нэр бүхий иргэдийг баривчлан саатуулжээ

Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн нутаг Ерөө голын сав газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар алт ухаж, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан нэр бүхий иргэдийг шалгаж эхэлжээ. 

Уг иргэдийг энэ оны 11 сард цагдаагийн байгууллагаас баривчлан, хууль бусаар олборлосон 5 кг орчим алтыг нь хураан авчээ.

Улмаар тус уурхайн үйл ажиллагааг зогсоож, газар ухахад ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байна. 

Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэн “Д”, “Г” нар нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Уг этгээдүүд нь тухайн орон нутгийн Байгаль хамгаалагч, хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан Ерөө голын сав газар болон Экологи эдийн засагт онц хэмжээний хохирол учруулсан байна.

Мөн иргэн “Д”, “Г” нар нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, их хэмжээний ашиг олон түүгээрээ Улаанбаатар хотод олон тооны үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хууль, хяналтын байгууллагаас үзэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (150.129.140.194)
    Eroo goliin ehiig ekologiin tsagdaa nar manaad baihad uhaad baidag tom pidda nardaa
    2021 оны 11 сарын 26 | Хариулах
  • Ф (202.126.89.186)
    Хаа явсан газар нь шууд ал
    2021 оны 11 сарын 26 | Хариулах
  • Иргэн (66.181.161.1)
    Наадуул чинь хятадын эрлийз хурлийзууд. Олсон мөнгөөрөө Сэлэнгэ аймгийн засаглалыг худалдаад авсан. Засаг дарга нар нь хятад гаралтай хүмүүс байдаг юм бна. Хууль бус үйл ажиллагааг эд нар хийдэг. Бүх тоног төхөөрөмжийг битүүмжлэх биш шууд хураан ав. Нөхөн сэргээх асар их торгууль тавь.
    2021 оны 11 сарын 25 | Хариулах
  • ард (59.153.115.214)
    1 тэр бум модноос нь багассаар баялагын хулгайчид завшсаар л байх уу?
    2021 оны 11 сарын 25 | Хариулах
Top