өдөр
шөнө
×

Дипломатч нэртэй тамхины наймаачин дахин Монголын нэрийг шалбаагтай зуурлаа

Европт эрэн сурвалжлагдаж байсан Монголын дипломатч Унгарын хил дээр баригджээ 

Дэлхийг сандаргасан коронавирусын тархалт Гадаад харилцааны яамнаас угшилтай хил дамнасан тамхи, мансууруулах бодисын наймаачдын хөлийг хэсэгтээ хорьлоо. Гэхдээ сүүлийн үед улс орнууд хил гаалийн нөхцлөө сулруулж байгаа нь мансууруулах бодис тээгч дипломатуудыг хөдөлгөөнд оруулж эхэлсэн бололтой. Энэ сарын 7-нд Монгол Улсын иргэн Доржбалын Далайжаргал Украинаас Унгар руу хил нэвтрэх гэж байгаад Унгарын хил гаалийнханд саатуулагджээ. Иргэн Доржбалын Далайжаргалаас Монгол Улсын дипломат паспортаар хил нэвтрэхийг завдсан бөгөөд Унгарын талын шалгалтаар Монголын ГХЯ-аас 2020 онд хүчингүй болгосон паспортуудын жагсаалтанд бүртгэгдсэн байжээ. Тэрээр Монгол Улсаас гарч явахдаа улаан паспорттай хил давсан гэдгийг зарим эх сурвалж өгүүлж байна. 

Дипломатич Доржбалын Далайжаргал нь хил дамнасан хууль бус тамхины наймаа хийдгээрээ урд өмнө нэрээ гаргаад амжсан нэгэн. Түүний дипломат паспорт 2018 онд олгогдсон нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын сайд хийж байсан үетэй давхаж байгаа юм. Д.Далайжаргал нь 2003-2007 он Беларусийн Брестэд суух консулаар ажиллаж байхдаа Польш улсад тамхины хууль бус наймаа, мансууруулах бодис тээвэрлэсэн Монгол Улсын иргэн н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гаргаж аваад оргуулсан учраас Польш улсад саатуулагдаж байжээ. Энэ үед түүнийг сүүлд Төрийн нарийн бичгийн даргаар томилж байсан ОХУ-д суух Элчин сайд С.Баярын тамхины наймаа ид цэцэглэж байв. Санаандгүй гэхэд дэндүү гэнэн хэрэг болох биз. Түүний хууль бус наймааны хэрэг үүгээр дуусахгүй. Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт шалгагдаж байгаад бултсан байдаг. Гэвч Европын орнуудын хар дансанд бүртгэгдсэн Доржбалын Далайжаргалыг Монголд Гадаад харилцааны яаманд том сүлжээ бий болгосон хар тамхины мафийнхан, сайд асан Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын фракц хамгаалдаг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн тэдний үед гадаадын ашигтай гэх газруудын ЭСЯ, Консулын газруудад томилогдож, дипломат эрх ямба эдэлдэг болох нь ч тогтоогддог. Түүнийг Польш, Францад тамхины наймааны хэрэг мандуулаад ирсэний дараа 2011 онд Сү.Батболдод С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаа залгамжлуулсан байдаг. Ингээд Ерөнхий сайд нар Д.Далайжаргалд хариуцлага тооцох биш харин ч тушаал дэвшүүлэн БСШУЯ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярт үүрэг өгч БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж байжээ. 

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, МонАтом компани, Европын орнуудын Элчин сайдын яамыг сэлгэн ажилладаг хууль бус тамхины наймаачнаа Гадаад харилцааны яамыг өөр фракцад алдаж үзээгүй Сү.Батболдын гэх фракц Ё.Отгонбаяр, Д.Цогтбаатарын талынхан ингэж ажилгүй өнжөөх зай өгөлгүй, чухал албан тушаал дээр сэлгэн байршуулж иржээ. Монголын дипломатчид Европын орнуудыг дамжин хууль бусаар тамхины наймаа эрхэлж байсан бол тэр нь өргөжөөд хил дамнасан хар тамхины наймаа болон тэлсэн байдаг. Коронавирусын халдвар тархахаас өмнө Д.Цогтбаатарын жолооч Д.Эрдэнэбаяр Турк улсаас Герман руу 70 кг мансууруулах бодис оруулах гэж байгаад баригдаж, улс орныхоо нэр хүндийг дэлхийн шившиг болгож байлаа. Монгол Улсын нэр хүндийг шавартай хутгасан энэ үйлдлийнхээ төлөө Д.Цогтбаатар ямар ч хариуцлага хүлээгээгүй юм. Энэ удаа түүний өөр нэгэн чухал хамтрагч тамхи, хар тамхины сүлжээний гол санхүүжилтийг атгадаг байж мэдэх Доржбалын Далайжаргал баригджээ. Гадаад харилцааны яамнаас угшилтай Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын улс төрийн фракц энэ удаа ч хар тамхины мафийн дуулианаа хав дарахаар гүйлдэх нь тодорхой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Одоо болноо (172.69.55.94)
    Сү хамгаална гэж юу байхав дээ хэхэхэ
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
Top