өдөр
шөнө
×

Хөдөлмөрийн үндэсний нам сонгох эрхээ эдэлсэн багш, эмч, цагдаа нарыг МАН-д худалдагдсан гэж доромжиллоо

Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр /2021.10.11/ нөхөн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ төрийн албан хаагчид тэр дундаа мөрөөрөө ажлаа хийж яваа багш, эмч, цагдаа нарыг сонгох эрхээ эдэлснийх нь төлөө дайрч доромжилсон агуулгатай мэдэгдэл хийлээ.

Тухайлбал, тус намын зүгээс Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдэлсэн эмч, багш нарыг нөхөн сонгуулийн үеэр эрх баригч МАН-ын гар хөл болж санал өгсөн хэмээн албан ёсоор мэдэгдэв. 

ХҮН намын өнөөдрийн хийсэн энэхүү болчимгүй мэдэгдэл Монголын мянга, мянган багш, эмч нарын эгдүүцлийг төрүүлээд эхэлжээ. Багш, эмч нарын зүгээс цаашид ХҮНамыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ гэдэг байр суурин дээр нэгдэж эхлээд байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top