өдөр
шөнө
×

Ц.Нямдорж: Би 1990 оноос хойш улс төрд явж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулга хийх үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, миний бие ахлан ажиллахаар болсон. Энэхүү ажил нь салбар дундын зохицуулалт шаардах учраас ажлын бүрэлдэхүүнд холбогдох сайд, хотын удирдлагууд багтсан. Энэхүү асуудлыг  яаралтай шийдвэрлэх  шаардлагатай. Шатахуун, түлшний хомсдолын асуудал ч тэр улс төрийн хурцадмал үед таарлаа. ОХУ-ын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шатахуун нийлүүлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Шатахууны хомсдолтой холбоотойгоор алдаа гаргасан албан тушаалтанд  хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар  тийм асуудал яригдаагүй. Цаашид ажлын явцыг  сайжруулна. Covid-19 халдварыг урд өмнө нь туулж байгаагүй учраас  ажил хийж байгаа хүмүүс самгардаж, сандрах асуудал гарах л юм. 

Covid-19 халдварын нөхцөл байдал хүнд байна. Засгийн газар болон бусад байгууллагууд  холбогдох арга хэмжээг авч байна. Covid-19 халдварын дараах эдийн засгийн байдал хэцүүхэн байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Би 1990 оноос хойш улс төрд явж байна. Монголд ийм олон хүндрэл, бэрхшээл хавсарч байсныг өмнө нь харж байсангүй" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (108.162.215.90)
    Сүүлийн 20 жилд хийсэн гайгаа одоо үүрэх цаг нь чадахгүй бол одоо цааш нь харуул эд нарыг
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
  • Irgen (172.69.34.188)
    Ene hyn odoo mongol yuruus zailaachee.ard olnii tolgoig munch ih ergyyleh yumdaa.ene hyn 30 jilturiin undur alba hashlaa.turiin albanii luivar hahuuliig ene hyn ingej yarisaar cecerhceer baigaad uugshyylj iim baidald hyrgesen .odoo bolloo
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
Top