өдөр
шөнө
×

“Эрдэнэс Оюутолгой” ХХК Шангри-Ла зочид буудал руу шилжүүлсэн 20 тэрбумын төлбөрөө 20 сая болгож засаж өөрчлөөд булхайгаа нуух гэж оролджээ

Д.Хаянхярваа даргатай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюутолгой” ХХК Shangri-la Ulaanbaatar hotel llc зочид буудлаас авсан үйлчилгээний төлбөртөө 20,673,448,003 буюу 20 тэрбум 673 сая орчим төгрөгийг шилжүүлсэн тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд дэлгэгдсэн.

Уг мэдээллийг Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн зүгээс 2021 оны 09-р сарын 03-ний өдөр өөрийн Шилэн дансандаа шивж оруулсан байна.

Харин үүнээс үүдэж Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн удирдлагууд хэдэн арван тэрбумыг өндөр зэрэглэлийн зочид буудлаас үйлчилгээ авахад зориулсан болох нь тодорхой боллоо гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд эрчимтэй өрнөв.

Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирлаар хэдхэн хоногийн өмнө томилогдсон Н.Цэрэнбат олны хэл амнаас айсан уу, яасан ямартай  ч Shangri-la Ulaanbaatar hotel llc-т төлсөн 20 тэрбумын буудлын төлбөрөө 20 сая болгож Шилэн дансандаа засаж оруулжээ.

Уг өөрчлөлтийг 2021 оны 10-р сарын 04-ний өдөр хийж, энэ тухай залруулгыг цахим сайтуудаар гаргаж эхэлсэн нь  анхаарал татаж байгаа юм.

Нөгөөтээгүүр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн зүгээс ийнхүү зочид буудлын төлбөрт төлсөн 20 тэрбумын гүйлгээгээ 20 сая болгож зассан нь илтэд булхайгаа нуух гэж оролдсон үйлдэл гэлтэй харагдаж байна.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагуудын эмчилгээний төлбөр, хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой мэдээлэл ил болоход тэдний зүгээс шилэн дансны мэдээллээ засаж өөрчлөх замаар асуудлаас зайлсхийх оролдлого хийж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Баасансүрэн (172.69.45.132)
    20сая 20 тэрбум хоёр хэр их ялгаатай мөнгө вэ. Нябо пялдагаа соль.
    2021 оны 10 сарын 09 | Хариулах
  • È (172.69.45.138)
    Tserenbat gej m.enhboldoos 10 davsan gazriin naimaachin gej unen yum. Tsutsalsan gazruud deeree ooroo ezen suudag n bas unen yum.
    2021 оны 10 сарын 06 | Хариулах
  • Иргэн (172.69.45.138)
    Даанч тийм байлгүйдээ?! 20-н тэрбумаар зочид буудалд тансаглана гэж юү байхавдээ?!
    2021 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    МСS бас л мөнгөний асуудалд оролцсон юм уу
    2021 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Хаянхярваа гэж лалрын писда хаа газраасаа дандаа хулгай хийж явах юмаа. Новшийн писду хоолойн хоол оруулхаа больж өлсөглөнгөөр тамд очиороо. Хэдэн зуун хүн хүүхдийн амь амьдралаас хулгай хийдэгээ хэзээ болих бузарууд вэ.
    2021 оны 10 сарын 05 | Хариулах
  • лаларарууд (172.69.45.138)
    бузар пиздакууд шүү.
    2021 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    Р и. .. д. А гэхээс өөр хэлэх муу үг олдохгүй юмаа
    2021 оны 10 сарын 05 | Хариулах
    • (172.69.252.132)
      Хэлэх муу үг ллдохгүй юмаа энэ намхан хар сдаг харахаар....
      2021 оны 10 сарын 05
Top