өдөр
шөнө
×

Баримт | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж төсвийн мөнгийг баруун солгойгүй цацан дураараа дургиж эхэлжээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар дэвшин томилогдсон Г.Батдорж гэгч төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа баримтыг Шилэн дансны мэдээлэлд тулгуурлан цувралаар хүргэж байна.

Баримт 1 | Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулж 90 сая төгрөг төсөвлөөд 81 саяыг шилжүүлжээ

Бошгыг халах залуучуудын эвлэл нэрээр анх үүсгэн байгуулагдаж байсан Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой саяхан буюу өнгөрсөн 08-р сарын 25-ний өдөр тохиосон.

Харин тус байгууллагын 100 жилийн ой тохиосонтой холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас / ГБХЗХГ/ тус холбоонд их хэмжээний мөнгө төгрөг шилжүүлж “бэлэг” барьсан байх юм.

Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдоржийн 2021 оны 08-р сарын 18-ний өдөр гаргасан А/94 тоот тушаалын дагуу ГБХЗХГ-аас 2021 оны 08-р сарын 20-ний өдөр 45 сая төгрөгийг, 08-р сарын 25-ний өдөр 36 сая төгрөгийг буюу нийт 81 сая төгрөгийг тушаал  гарснаас хойш 7 хоногийн дотор Монголын залуучуудын холбоо руу шилжүүлжээ.

Энэ мөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулсан байх бөгөөд фото зургийн үзэсгэлэн зохион байгуулахад 38 сая төгрөг, “Залуус эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулахад 12 сая төгрөг, “Ирээдүйгээ хамтдаа бүтээе” нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад 21 сая төгрөг гэх мэтээр төсөвлөжээ.

Монгол Улсад зах замбараагаа алдсан олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Харин эдгээр ТББ-уудын нэг болох Монголын Залуучуудын холбоо руу төрийн агентлагийн нэг дарга нь энэ мэт тушаал гаргаж мөнгө, төгрөг шилжүүлсэн нь цар тахлын үед төсвийн хөрөнгийг ямар ч шаардлагагүй зүйлд зарцуулсан зүй зохисгүй үйлдэл гэлтэй.

Баримт 2 | Зохион байгуулагдаагүй наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавина гээд 22 саяыг хувийн компани руу шилжүүлжээ

Короновируст цар тахлын нөхцөл байдлаас улбаалан улсын баяр наадмыг нэг жилээр буюу 2022 оны 07-р сар хүртэл хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 2021 оны 06-р сарын 30-ний өдөр “Хурдан морьны уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих” нэрээр 17,7 сая төгрөгийг “Микросити”  ХХК-руу шилжүүлжээ.

Мөн тус газраас дахин “Хурдан морьны уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих” нэрээр 5 сая 40 мянган төгрөгийг “Номхур” ХХК-ийн данс руу хийсэн байна.

Энэ үед Улсын баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр хараахан гараагүй байв. Тиймээс дээрх мөнгийг тухайн үед шилжүүлснийг буруутгах аргагүй. Харин улсын баяр наадам зохион байгуулагдахгүй нь нэгэнт тодорхой болсон учир нь Гэр бүл хүүхэд залуучуудын газар дээрх хоёр компани руу шилжүүлсэн 22 орчим сая төгрөгөө дараа сард нь эргүүлэн авах учиртай.

Гэвч тус газрын шилэн дансны 07 болон 08-р сарын мэдээлэлд энэ мөнгө эргэж шилжиж орсон талаарх нэг ч мэдээлэл алга байна.

Товчхондоо, Г.Батдорж гэгчийн балгаар зохион байгуулагдаагүй наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих  нэрээр улсын төсвийн 22 орчим сая төгрөг хувийн компанийн данс руу ороод алга ор сураггүй  алга болчихсон байна.

Энэ бол нам дамжиж албан тушаалд хүрсэн этгээдүүд төрийн албанд ороод төсвийн мөнгөнд хэрхэн хүнийрхүү хандаж, тоглодгийн нэг л жишээ юм.

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.70.142.98)
    Арай дэндэж байна шүү. Бошгыг халах эвлэлд энэ байгууллага ямар өртэй юм бэ. Аль эсвэл Залуучуудын бгууллага МАН-ын цүнхний ТББ болсоны төлбөр үү энэ одоо
    2021 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (172.70.143.63)
    Nam dagaj hoolondoo hursen jinhene tsunh barigch chin ene batddorj doo
    2021 оны 09 сарын 20 | Хариулах
  • Tuya (172.70.110.88)
    Ed me olon yanziin baiguullaga nertei mongo saagchidiig hulih tsag ni bolson !!!
    2021 оны 09 сарын 20 | Хариулах
Top