өдөр
шөнө
×

Барилга, хот байгуулалтын яамнаас авилга, албан тушаалын хэрэгт шалгагдаж буй Ц.Ганхүүг “Битгий шалгаач” гэж АТГ-аас гуйжээ

Барилга, хот байгуулалтын яамны харьяа агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг АТГ-аас авилга, албан тушаалын хэргээр шалгаж эхэлсэн. Түүнийг өөрийн эхнэр болон төрсөн хүүхдийнхээ үүсгэн байгуулсан компанид Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд  барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон гэх асуудалд буруутгаж байгаа аж.

Тухайлбал, Ц.Ганхүүгийн төрсөн хүүхэд болох Г.Батболдын үүсгэн байгуулсан “Инэл” ХХК нь Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьж гүйцэтгэсэн байдаг бөгөөд уг барилгуудын газар олголт болон бусад тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлаар Ц.Ганхүүг шалгаж байгаа юм байна.

Тэгвэл хуулийн байгууллагын шалгалтын явцад Барилга, хот байгуулалтын яамны зарим албан тушаалтнуудад Ц.Ганхүү “Инэл Зайсан виллаж” хотхонд байр орон сууц бэлэглэсэн гэх асуудал тогтоогдож байгаа гэнэ. Мөн Барилга, хот байгуулалтын яамны нэр бүхий удирдлагын зүгээс Ц.Ганхүүг “битгий шалгаач” гэж АТГ-аас гуйсан талаар эх сурвалж хэллээ.

АТГ-аас Ц.Ганхүүгийн гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хураан авсан гэх мэдээлэл байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • ертөнц (172.69.252.132)
    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар бүх шатандаа авилгад идэгдсэн үүр уурхай
    2021 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (172.70.147.192)
    Mongol tur iim bertegchideer duursen dee.
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.70.143.63)
    Ganhuugees bair awsan yamnii humuusiin neriig bichihuu yahuu?
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    АТГ Шалгах хэрэгтэй
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Захиалсан байрын мөнгө луйвардаж авсан хүн
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Ц. Ганхүүг сайн шалгах хэрэгтэй.
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
Top