өдөр
шөнө
×

Л.Энх-Амгалан: Төрийн албаны шинэчлэлд Төрийн албаны зөвлөл чөдөр тушаа болж байна

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төрийн албаны шинэчлэлтэй холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр энэ талаар, "Төрийн алба бол цомхон чадварлаг байх ёстой гэж боддог. Боловсрол, шинжлэх ухааны яам гэхэд 12 газартай байсныг нэгтгээд 8 газартай, 120 орчим хүнтэй байсныг 88 болгох бүтэц батлуулсан. Яамд, агентлагууд бодлогын гэхээс илүү хэрэгжүүлэгч болсон. Манай яам гэхэд ихэнх цагаа тендер шалгаруулахад зарцуулдаг байсан.

Тийм учраас яам нь яг бодлогын яам шиг ажиллаад хэрэгжүүлэгч агентлаг нь тусдаа ажиллах нь зөв гэдэг үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Энэ дээр Төрийн албаны зөвлөл манлайлж оролцох байх гэж ойлгосон ч цагаа тулахаар өөр юм байна. Харамсалтай нь Төрийн албаны зөвлөл нь өөрөө яамыг цомхон чадварлаг багаар ажиллуулах хүсэлгүй. Уг нь энэ цомхон чадварлаг болгох шинэчлэл бол яамдын түүхэнд хийгдэж байгаа анхных нь. Гэтэл манлайлж оролцох ёстой Төрийн албаны зөвлөл нь эсрэг байр суурьтай байгаад үнэхээр харамсаж байна.

Төрийн албаны зөвлөлийг Монголын төрийг цомхон, чадварлаг байлгахын төлөө сэтгэл, зүрхтэй байх юм бодсон чинь шинэчлэлийг дэмжих биш шинэчлэлийн чөдөр тушаа болоод сууж байдаг хүмүүс юм байна. Дахин хэлэхэд ажил хийдэггүй хүмүүсийг Монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top