өдөр
шөнө
×

Дэд сайд Г.Ганбаяр хувийн бизнесгүй, гэр бүлийн орлогогүй мөртлөө яаж 450 сая төгрөгийн хадгаламжтай болж чадав?

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувьдаа ганц ч бизнесгүй, гэр бүлийн орлогогүй хэмээн мэдүүлжээ.

Харин эрхэм дэд сайд Г.Ганбаярын өөрийнх нь жилийн орлого 99 сая төгрөг бөгөөд хоёр орон сууц, ланд круйзер 200 маркийн нэг автомашин, 46 үхэртэй юм байна.

Энэ бүхнээс хамгийн сонирхолтой нь тэрбээр 450 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.

Түүний хувьд 2018 оноос хойш өнөөг хүртэл тус яамны дэд сайдын албан тушаалыг хашиж буй. 2016 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчдын цалингийн шатлалд дэд сайдын сарын цалинг 1,9 сая төгрөг байхаар заасан байдаг.  

Г.Ганбаярын тухайд өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу нийт 36 сар төрд ажиллахдаа хамгийн ихдээ 68,4 сая төгрөгийн цалин хангамж авсан байх боломжтой байна.

Гэтэл түүнийг ийм хэмжээний цалин хангамжтай, хувийн бизнесгүй, гэр бүлийн орлогогүй мөртлөө яаж, ямар арга замаар 450 сая төгрөгийн хадгаламж бий болгосныг гайхах хүмүүс цөөнгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (172.70.147.52)
    Ганбаярын холбогдох хууль хяналтын байгууллагынхан шалгаад цэвэр мөнгө биш бол хариуцлага хүлээлгээч дээ. Иймэрхүү зүй бус үйлдлийг тухай бүр нь таслан зогсоож баймаар байна лдаа. Түүнийгээ мэдээлж баймаар бна.
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • Irgen (172.69.252.148)
    MAHiin tsvnh barigch biz de
    2021 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (172.70.147.52)
    МАН-ын сонгуулийн сурталчилгааны ихэнх мөнгийг хувьдаа завшдаг бсан гэсэн үнэн үү
    2021 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (172.70.143.85)
    Боловсролын яам барилгын яам мэт байв даа нэг хэсэг тендер гэж бөөн мөнгө ....
    2021 оны 09 сарын 10 | Хариулах
  • Иргэн (172.69.252.150)
    залуугаасаа л ажил хийж хуримтлуулсан ,эцэг эх хадгаламж өгсөн байж болно шдээ Шалгаад үнэн худлыг баримттай бичээч.Хардах өвчтэй болжээ бид.
    2021 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (172.70.143.63)
    Bolovsroliin yamnii tusluudees mungu tsohij bgaag chin said chin meddeg bolow uu???!!!
    2021 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    Энэ сэтгүүлч гэлтгүй бүх сайд дарга хурган дарга нар бүгд улсын хөрөнгөнөөс завшиж тендер авч өгч хахууль авч л бгшдэ... Хамгийн гайхалтай нь АТГ эд нарыг шалгадгүй... Тэхээр АТГ хам хамсаатан гэмээр хардлага төрөх...
    2021 оны 09 сарын 10 | Хариулах
Top