өдөр
шөнө
×

"Ц.Анандбазар томоохон шатахуун импортлогч компанийн захирлын эхнэрийг нүдэн дээр нь хүчиндэж байсан" гэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад буй иргэн Б.Сүндэръяа өчигдөр /2021.09.07/ Ц.Анандбазарын талаар нэгэн ноцтой мэдээллийг цахим хуудастаа хуваалцжээ. 

Түүний мэдээлэлд;

УИХ-ын гишүүн, “Содмонгол” группийн захирал Д.Анандбазарыг ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх яриа гарч, хохирогч нар гэгдэх эмэгтэйчүүд ээлжлэн бузар булай явдлыг нь илчилсэн. Эл хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тэгвэл нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүн бидэнтэй холбогдож 2000-аад оны үед болсон Анандбазарын хүчингийн хэргийн талаар ярилцлага өгсөн юм. Ингэхдээ өөрийнхөө аюулгүй байдлыг бодолцож нэрээ нууцлахыг хүслээ. Иймд түүний нэрийг иргэн “Х” хэмээн өөрчилье.

Сурв: Та бидэнд хандах болсон шалтгаан тань юу вэ?

Х: Анандбазар гэдэг хүнийг бэлгийн хүчирхийллийн асуудал нэлээн өндрөө авч ирснээ намжих шиг боллоо. Бодвол хөрөнгө мөнгөтэй хүн асуудлыг нам дарж байгаа биз. Миний хувьд энэ хүнийг сайн мэдэхгүй. Гэхдээ энэ хүний хүчирхийллийн золиос болж байсан хүмүүсийг сайн танина. Өөрөөр хэлбэл, миний удирдлагад нь ажиллаж байсан гэр бүлийн хүмүүсийн бизнесийг дээрэмдэж авахаар ёс бус арга хэрэглэж, зодож нүдэж, дарамталж, тэр бүү хэл гэр бүлийн хүнийг нь нөхрийнх нь нүдэн дээр хүчиндэж байхыг нь энэ хоёр нүдээрээ хараад зогсч байлаа. Амьд гэрчийн хувьд энэ талаар болсон явдлыг ард түмэнд чадах чинээгээрээ хүргэхийн зэрэгцээ Анандбазар гэгч гаж донтныг зохих шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч энэ ярилцлагыг өгч байгаа юм.

Сурв: Та их ноцтой зүйл ярьж байна. Баримт нотолгоотой зүйл ярьж байгаа биз дээ?

Х: Энэ хэрэг олон жилийн өмнө болсон ч гэсэн тухайн цаг үедээ томоохон дуулиан шуугиан тариад өнгөрсөн нь хэвлэлийн хуудаснаа үлдсэн байгаа. Мөн энэ талаар мэдэх хүмүүс нь мэднэ. Түүнчлэн хэрэгтэн болон хохирогч нар нь одоо ч энэ салбартаа ажилласаар байгаа төдийгүй бизнесээрээ өрсөлдсөөр байгаа. 

Сурв: Та хэргийн талаар тодорхой ярьж өгч болох уу?

Х: Бололгүй яахав. Гэхдээ хохирогчдын нэр усыг ил цагаан зарламааргүй байна. Тэд нэр төртэй, хөрөнгө мөнгөтэй улс учраас нэгт нэр сүрээ бодож байгаа. Хоёрт, энэ талаар ярьсныг сонсоод надад дургүйлхэж, аягүй бол өс санаж ч мэднэ. 

Тэгэхээр миний бие олон жилийн өмнө нэгэн шатахуун импортлогч компанид хамгаалагчаар ажилладаг байлаа. Тухайн үед бизнес нь дөнгөж эхэлж байсан ч маш амжилттай өргөжин тэлж байсан компани юм. Энэ нь Анандбазар гэдэг хүнд таалагдаагүй. Өөрийнх нь хийж байсан, хийх гэж байсан төсөлтэй нь манай компанийн төсөл давхцсанаар тогтохгүй түрүүлж хөдөлсөн учраас Анандбазарыг шахах нь тодорхой байлаа. 

Тэр үед хууль цагдаа ч гэж ямар байлаа. Хууль зүйн сайд нь рецедив гэмт хэрэгтнүүдэд дэлбэ зодуулчихаад Их тэнгэрт Ерөнхий сайдынхаа гэрт нуугддаг үе ч байлаа шүү дээ. Нямдорж гарч ирж цэгцлэх хүртэл рецедивүүд их галзуурсан даа. Анандбазар тэдэнтэй холбогдож, манай захирлыг дарамтлуулахаар тохирсон юм билээ. 

Бид ч мөчөөгөө өгөхгүй нэлээн үзэлцсэн. Сүүлдээ энэ асуудалд рецедивүүдээс гадна цагдаагийнхан хутгалдаж, манайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дарамтлах болсон.

Манай хүн ч зүгээр байгаагүй. Энэ нь Анандбазарыг галзууртал нь уурлуулсан юм билээ. Нэг өдөр баахан рецедивүүд дагуулж ирээд манай захирал болоод бусад хүмүүсийг зодож дарамталж, ална тална гэж сүрдүүлсэн. Гүүрнээс дүүжилж ална гэхчилэн нэлээн дөвчигнөцгөөсөн. 

Захирлыг машинаас буулгаад зодож байх зуур Анандбазар эхнэрийг нь рецедивүүдээр бариулж байгаад хүчирхийлсэн. Тэгээд замаас зайлахгүй дараагийн удаа гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэчихээд хаяад яваад өгсөн.

Захирал тэр оройдоо дэлбэртлээ уурлаж өшөөгөө авахаар тангараглаж, ойр тойрныхондоо хэлж, хүмүүс цуглуулж, бүр буу шийдэмдээ тулж байтал маргааш нь цагдаа нар ирээд баривчлаад аваад явчихсан. Анандбазарын шургуу орж байгаа хэрэг. Нэлээн удаан хорьсон, бараг хоёр сар орчим болсон санагдаж байна. 

Энэ хооронд Анандбазар цагдаагийнхнаар дарамтлуулахын зэрэгцээ бизнес дээрээ тохиръё гээд захирлыг нэлээн тайвшруулсан. Хэрээс хэтэрсэн зүйл болсон учраас гал намжаасан хэрэг. 

Ингээд захирал ч шоронгоос гарч ирж, Анандбазар зайгаа тавьж өгснөөр бизнесээ ч авч үлдсэн. Гэсэн ч энэ хоёр гэр бүлийн асуудал шийдэгдээгүй. Одоог хүртэл бие биенээ нэг нүдээрээ ч үздэггүй улс…

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • L (172.69.45.134)
    Iim hunii biznesig demjed sod mongold benzin abgad ocherlotson n ter yooy urguu orj kinoo uzeel manaihan ch zub hunee medseer bj demjdeg humuus ym ble
    2021 оны 09 сарын 11 | Хариулах
    • Зочин(172.70.147.142)
      Сүнээ янханд итгээд байгаа юм уу..,
      2021 оны 09 сарын 11
  • Зочин (172.70.147.192)
    Хөгшин ухна
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    51 иймэрхүү юмыг өлхөн хийнээ. Иймэрхүү арга замаар олигархи болсон бх шүү бараг.
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • Anand (172.69.45.138)
    Boowiig ni tasd
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.70.147.142)
    Buzar novsh we?
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • Би (172.69.252.132)
    Хууль хамааралгүй юу энэ хүнд?!
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
Top