Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна. Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ өчигдөр эцэслэн тодруулж дууслаа.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд
МАН-аас Н.Батшугар 
 АН-аас Э.Бат-Үүл
 ХҮН-аас Б.Найдалаа
 Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
 ИЗНН-аас Ш.Гантулга
 Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.
                            

