өдөр
шөнө
×

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг нууц задруулсан хэргээр ТЕГ-аас шалгаж эхэлжээ

Засгийн газрын хуралдаанаар нууц горимоор хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад  тарааж, улсын нууц задруулсан хэмээн ТЕГ-аас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг шалгаж эхэлжээ.

Хэрвээ тагнуулын байгууллагынхан уг мөрдлөгийг хийх явцдаа Б.Мөнхжин сайдыг гэм буруутай болохыг нотолсон баримт олж чадвал тэрбээр Эрүүгийн хуульд заасны дагуу “Гурван жил хүртэлх хугацаагаар нийтийн ажил эрхлэх эрхээ хасуулах эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял”-аар шийтгүүлэх аж.

Засгийн газрын нууц хуралдаанаар “Монгол Улсын төрийн далбааг ашиглах зөвшөөрөл олгодог үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан” аж. Гэтэл уг шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд задруулах ажлыг Б.Мөнхжин сайд хийсэн байж болзошгүй хэмээн ТЕГ-аас үзэн шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top