өдөр
шөнө
×

Онцгой байдлын ерөнхий газраас Eruul.gerege.mn системийн төлбөрийг төлөөгүйн улмаас PCR зогсчээ

Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг. Гэвч тус системийг ашигласан төлбөрийг сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөөс /2021.07.01/ зогсоож буйгаа мэдэгдсэн байна. Тус системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байна гэх мэдээллийг иргэд өгч байна. 

Түүнчлэн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье" хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top