өдөр
шөнө
×

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг хэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдсэнээр тангараг өргөх ёслол эхэллээ.

Ёслолын эхэнд бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Төрийн ордны “Их Монгол” танхимын тайзнаа байраа эзлэв. Дараа нь УИХ-ын дарга шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг тангараг өргөхийг урилаа.

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх индэрт очиж, Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг дээдлэн дуудав.

Үүний дараа шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангаргийн бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өсч төрсөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа, өндөр итгэл хүлээлгэсэн ард түмэндээ мэхийн ёсолъё. Намайг төрүүлж өгсөн бурхны орноос харж байгаа аав ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё.  Монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж шударга ёс, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй. Энэхүү шударга ёс үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Шударга ёс тогтсон нийгэмд хүмүүс эрх, чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг ард түмэн хүсч шахаж шаардаж байгаа. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус шударга шүүх прокурорын байгууллага.  Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага хууль дээдэлдэг, хараат бус хууль шүүхийн тогтолцоо болгох нэн чухал шаардлагатай байна. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг засагладаг ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Зөвийг эрхэмлэж, эвийг сахисан Төрийн тэргүүн байх болно” гэлээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Цээгий (150.129.140.138)
    Ядарсныг засагладаг юм бол энэ Архангай гэдэг улс Монголд дураараа авирлаж байна Архангайн Ардчилсан намынхан аймгийн засаг даргыг булаацалдаж ард түмнийг хөлдөө чирж байна Дарга болж баяжихын асар их шунадтай хүмүүс ард иргэдийг нохлыноос дор үзэж байна Архангайран Ан г сонгосныхоо зовлонг эдлэж байна
    2021 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.116)
    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таниас Монгол улсад байгаа хужаа нарыг хөөн зайлуулж өгөөч
    2021 оны 06 сарын 27 | Хариулах
  • Bolorzul (66.181.161.14)
    Zadarsaniig zasdag Ydarsaniig tetegdeg yronxiilogch yuai uls torchid mongoor baaj uuguul ergden olsoglongoor xexerch bxii xelsen yrisan tani xezee biyllee olox we ogdog xeden togrogiin ergeddee ogj xatuu xol xorigoo tawij uls toriin zolios bolj bga ard iregdee ayul taxlaas awrax ym bishvv ajildaa ywxaas aidastai bnshvvdee
    2021 оны 06 сарын 27 | Хариулах
  • Ерөнхий сайд (66.181.161.20)
    Goe shy mni darga
    2021 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.216.27)
    за бид шударга төрийг л хүсэж байгаа шүү Хулгай нүүрэлсэн нийгэм байгаа цагт хичнээн гоё байшин бариад нэмэргүй За тэгээд задарсныг яаж засаглахыг харья даа Задарсан хүмүүс чинь танай намд олон байгаа яана даа
    2021 оны 06 сарын 26 | Хариулах
  • Ц. Өлзийбат (43.228.131.56)
    Өрөгсөн тангарагтаа үнэн ч байж ард түмнийхээ төлөө улсаа олон улсын жишэгт хүргэж үндсэн хуулийг нарийн чанд шалгаж эрх ашгын төлөө гарагсан ёс бус хуулийг хасаж жинхэ эх орон ард түмнийхээ төлөө шудрага хууль батлан гаргаж луйварчин хулгайч эхр мэдэлийн төлөө явагчидыг монгол төрөөс хөөн зайлуулаж монгол төрийн хуулийг эрх тэгш хэрэгжүүлэж Монгол улсаа улс шиг улс болгохыг хүсье . Тэгсэн цагт жинхэн Монгол улсын ерөнхийлөгч гэж ямар үүрэг хариуцлагтай байдагыг ард түмэндээ харуулах нь Хүрэлсүх таны оюун ухаан мэдэх л үлдлээ ард түмэн тэнэг биш гэдэгийг ойлгож байгаа гэдэгт найдаж байна
    2021 оны 06 сарын 26 | Хариулах
  • За худлаа (112.72.8.142)
    За худлаа яриад байна уу үгүй юу гэдэг чинь одоо ард түмнээ эмнэлэгийнхнээ энэ хэцүү хүнд үеэс яаж авж гарах чинь л харагдана! Ер нь өдийг хүртэл байнга ам ажил 2 чинь зөрж ирлээ!!!
    2021 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.65)
    Ehleed yagaad parad zohion bguulsana tailbarla bas ter paradad oroltsoj bsan tsergiin ger bvlees uuchlal gui. Iim ch ym aa medehgvi eronhiilohch busdiig zasgalj hairlaj medeh vv
    2021 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.101)
    Эрхэм eрөнхийлөгчөө монголд байгаа даварсан хужаа өвөрмонголчуудыг бүгдийн хөөж гаргаж өгөөч . Хорооллын эцсийн eмартын 3 давхарт байдаг гэрлийн дэлгүүрийн өвөрмонгол монголчуудыг үнэхээр доромжилж байгааг хараад эх орондоо хужаа нараар доромжлуулж байх гэж дэ гэж харамслаа
    2021 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.216.72)
    Зүй бусаар сонгууль бүрийг луйвардаж засгийн эрхийг авсан МАН ын дарга ерөнхий сайд ерөнхийлөгч нар У.Хүрэлсх шиг 30 жилийн турш ярьж байсан ч ядууруулсан хэвээрээ л байгаа түүх нь үргэлжилж байга.
    2021 оны 06 сарын 25 | Хариулах
  • Сэхээтэн (202.126.89.70)
    Задарсныгаа засаглахын хүлээхээс дээ. Муусайн ядарсан хэд нь хомрогонд нь өртчихгүай үлдэхсэн! Одоогоор үг үйл 2 нь зөрөөтөй байна шүү!!! Худлаа хариуцлага хүлээсэн нэр зүүсэн түмэн амьтан байна шүү!
    2021 оны 06 сарын 25 | Хариулах
  • элбэг (202.21.113.82)
    үнэхээр задарсан ерөнхийлөгч байсан Баттулга өөр ямар ямар батламж тараачихав судлах, гаргасан зарлигуудыг хүчингүй болгох, өгсөн гавьяат ардын баатар цолуудыг авсан хүн зөвхөн өөртөө хадгалах, нийгэмд огт хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа тул гавьяаны үнэ цэнийг сайшаан магтахгүй байх зарлиг буулгах хэрэгтэй
    2021 оны 06 сарын 25 | Хариулах
    • Зочин Эмээ(192.82.81.96)
      Чи хэн бэ?????? Улсын Ерөнхийлөгч төрдөө халтай юм хийгээгүй шүү
      2021 оны 06 сарын 25
Top