өдөр
шөнө
×

Д. Амарбаясгалан: Монгол Ардын нам ХҮН-ын уриалгыг хүлээн авч, сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна

"Зөв ХҮН электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсны улмаас төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, сонгуулийн сурталчилгаагаа зогсоож байгаагаа өнөөдөр мэдэгдсэн.

Уг үйл явдалтай холбогдуулан ХҮН-ын дарга Т.Доржхандын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-ын нэр дэвшигчдэд хандан сонгуулийн сурталчилгаагаа зогсоож сурталчилгааг цахимаар явуулахыг уриалсан юм.

Тэгвэл уг уриалгыг МАН хүлээж авч буйгаа мэдэгджээ. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ" хэмээн цахим хуудастаа бичжээ

Top