НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Сандуй Монголын ногоон намаас нэр дэвших гэнэ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвших юм байна. Түүний хувьд НИТХ-ын даргын суудлаас 60 тэрбумын хэргээс болж буусан тэрбээр нам дотроо ганцаардаж ийнхүү өөр намаас нэр дэвшихээр болжээ.
Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэмээн 4 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Тэрбээр 6 сар цагдан хорих 461-р ангид хоригдож байгаад батлан даалтад гарсан юм.