Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдлаа. Улмаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тус намын дэд даргаар томилогджээ.
Харин Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн дарга Ц.Баатархүүг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Ц.Тувааны хуучин албанд томилжээ.
АН-ын генсекээр томилогдоод буй Ц.Баатархүү нь:
· 2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга
· 2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал
· 2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч
· 2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга
· 2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга
· 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
· 2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх
· 2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч
· 2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захирлын албыг хашиж буй залуу боловсон хүчнүүдийн нэг юм байна.