өдөр
шөнө
×

Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ

​Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д заасны дагуу Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн засварлуулахаар тавдугаар сарын 4-ний өдөр буцаасан бөгөөд 4 нэр дэвшигчийн засварлан ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг өнөөдөр /2021.05.05/ хүлээн авч, аудитыг дахин хийж, дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүллээ.

Үндэсний аудитын газарт УИХ-д суудалтай МАН-аас нэг, АН-аас хоёр, “Зөв ХҮН электорат” эвслээс нэг, нийт 4 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн сонгуульд заасан хуулийн хугацаанд ирүүлсэн тул хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхэд аудит хийж дүгнэлт гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д “Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 34-өөс доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ“ гэж заасны дагуу Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн аудитын эцсийн дүгнэлтийг гаргажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top