өдөр
шөнө
×

У.Хүрэлсүх: Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий…

МАН-ын дарга,  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН-ын Бага хурлын Х хуралдаанд  хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ, эрхэм журмын нөхөд өө,

Надад итгэл найдвар хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын намын мянга мянган гишүүд дэмжигчид, намын Бага хурлын эрхэм журмын нөхөд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Бид нийгэмд шударга ёсыг тогтоох, сайн засаглалыг төлөвшүүлэх талаар  олон жил ярьж, зохих ажлуудыг хийсэн боловч санасан хэмжээнд хүрч чадаагүй байна.  Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж, бас шахаж шаардаж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.  Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр.

Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж нэгэнтээ хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм.  Ийм учраас хууль, шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлэн атгадаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт хэлмэгдүүлдэг, ард иргэдээ тамлан зовоодог, улс төр, эдийн засгийн зорилгоор хууль ёсыг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно.

Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.

Мөн Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэг зарчим юм. Сүүлийн жилүүдэд явуулсан шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авлаа.

Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, иргэн бүртээ 300 мянган төгрөгийн дэмжлэг олголоо.  Энэ бүхэн цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ард иргэдийн маань амьдралд зохих тус нэмрээ үзүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүнчлэн ард түмний өмч хөрөнгө болох Тавантолгойн ордын ноогдол ашгийг иргэн бүрт хүртээх болсон нь Монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо. Энэ бүхэн та бидний шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж,  Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө Төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Энэ ажлыг нэн даруй хийх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.

Миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно.

Эрхэм нөхөд өө,

Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө би нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур багана бол үндэсний эв нэгдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалагч байх ёстой. Бид цөөхөн Монголчуудаа мууд уриалдаггүй, муухайд хутгадаггүй, үймээн самуун үхэл хагацал руу турхирдаггүй, талцуулан хуваадаггүй, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой.  Монголчууд эвлэж нэгдсэн цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан үедээ үргэлж уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.   Учир иймд ард түмнийхээ эв нэгдлийг ямагт сахин хамгаалж, Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төрөө бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Энэ жил манай улсад Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Тусгаар Монгол Улсаа байгуулахын төлөө тэмцсэн нэгэн зууны агуу түүхээ бид хамтдаа тэмдэглэж байна. Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна. Мөн манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, стратегийн түнш орнууд болон гуравдагч хөршүүдтэйгээ үр өгөөжтэй найрсаг харилцааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган идэвхитэй ажиллана. Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол хэмээн дангааршин оршихын үндэс нь бидний үүх түүх, өв соёл, хэл бичиг, зан заншил, нүүдэлчдийн соёл иргэншил юм.  Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, өв соёл, үүх түүхээ сурталчлан таниулж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Миний бие эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, агуу түүх, өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулж, ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн Төрийн тэргүүн байхын төлөө хичээн зүтгэх болно.

Эрхэм нөхөд өө,

Миний бие эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байна.  Төрөлх сайхан Монгол эх орноо бусдаас хараат бус хүчирхэг эдийн засагтай, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах бодлогын эхлэл нь Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих явдал юм. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэсэн ардын сайхан үг бий.  Сүүлийн жилүүдэд та бидний эхлүүлсэн Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, Саарал усны үйлдвэр, Сайжруулсан түлшний үйлдвэр, Шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх шаардлагатай байна.  Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох зорилтоо бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Дээрх зорилт бодлого хэрэгжсэнээр олон мянган хүн ажлын байртай болж, Монгол хүн ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байх нөхцөл боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцож байна.  Мөн улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал улам батжин бэхжиж, хүчирхэгжин хөгжих шинэ боломж, үндэс суурь тавигдах болно. Энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг ажил хэрэг болгоход манай улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн маань уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа нэн чухал билээ. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн бас нэгэн үндэс суурь нь байгаль дэлхий, уул усаа хайрлан хамгаалж, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал гэдгийг байнга санаж, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох явдал чухал байна.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэл эх орныхоо сайн сайхны төлөө цохилж байдаг гэдэгт би бат итгэдэг. Монголчууд бидний дайсан болсон ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл,  гэмт хэрэг, авлигын эсрэг ард түмнээрээ хүчээ нэгтгэн хамтдаа тэмцэх зайлшгүй шаардлагатай байна.  Үүнийг л бид төр засаг, ард түмнийхээ хамтын хүчээр ялан дийлж чадах аваас ард иргэд маань аз жаргалтай, сэтгэл хангалуун тэгш дүүрэн амьдрах боломжтой Шинэ Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх болно.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зохистой тэнцвэрийг хангаж, үндэсний эв нэгдлийг дээдлэн, нийгмийн зөвшилцөл ойлголцолд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Төрийн тэргүүн нь Монголын ард түмний үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхын зэрэгцээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэхүү нэн хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй албыг нэр төртэй хашиж, эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэн, төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө чинхүү сэтгэлийг барин чөмгөө дундартал хичээн зүтгэх болно гэдгээ та бүхэндээ илэрхийлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж,

Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (139.5.217.20)
    хүрэлсүх сү батболд хоёр мэтийн баялагт шунсан нөхдүүд болиочэээ энэ хууль бус ажилгааны цаан монгол орны баялагын маш том мөнгөний асуудал байгаа ард иргэд энэ талаас нь ойлгоо АН ын гишүүдийн өлсөглөн гэдгээр нь ганцхан ойлгож болохгүй гадны захиалгаар төрийн эрхийг 100% авах далд санаа чинь бүтэхгүй шүү монголчууд намтай намгүй сүүрь ухаантай хүлээцтэй хүмүүс шүү та нар монголд эмэгнэл авчирваа ард түмэн ядарч ядаж байхын хажууд эх орон минь дэндүү их баялагтай юмдаа буянтай ч юм
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Таныг энэ улсыг зөв залах дараагийн ерөнхийлөгч болж чадна гэдэгт итгэлтэй байна. 100% дэмжинэ ээ
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
  • У (202.9.40.37)
    Намтрыг чинь уншхаар байдаг л 1 шимэгч хорхой байнадаг ямар нүүрээрээ шударга ёс ярьдаг юм
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    mongoloos hujaa naraa zailuulchaad ner dewsheerei gulugnuud min mongoliinhoo baylgiig zarna idne ard irgedee huurna mehlen iim bj mongol hvn gj yawad yadgiin
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • irgen (202.126.89.87)
    Aan EK bolchihood SU.Undarmaa.Hurelbaatar.Oyunhorol.Badamjunai nar yl egeh uomuu.
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Иргэн (66.181.160.78)
    Монголын баялагийг гадныхантай нийлж зараад гадаадын арваад оронд оффшортой болсон хугайчын эрхшээл орсон алиа салбаадай чамаас ямар шударга ёс хүлээх юм бэ. Чиний худлаа ярих попрох хоёр чинь хэмжээнээс хэтэрсэн. Одоо чамд итгэх хүн хоовор доо. Харин чи эхлээд хятадаас хулгайгаар 3000хятад иргэдийг оруулж ирээд дотоодод вирус тараасанаа мөн Энэтгэхээс 70 иргэн оруулж ирээд мутацид орсон вирус тарааснаа ард түмэнд тайлбарлаж училалт гуй. Энэтгэхээс ирэгсэдээс хоёр хоног 35 хүнээс илэрээд байна шүү.
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.160.91)
    үхсэн баасны шудрага гэж ЖД.Ү-г өөгшүүлж хамгаалж албан тушаал өгч их хуралд нэр дэвшүүлж хамгаалалтын ногоон бүсэд оруулж тэрбумтангуудаа хамгаалж байж шудрага ёс ярьж харагдаач...задарсныг нь хамгаалж ядарсаныг нь туйлдуулаад хий хоосон том том бүлтрээд...ахмадуудаа мөшгиж жииж тангарч туйлж байж сайд болоод хариуцлага ярихаар бултаад одоо шангаа ард түмэн өөрсдөө хүртэж коронагаар амсаж туулж туйлдаж бна даа....
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.187.196)
    нэг л их шударга ёс ярьсан нөхдүүд ха ха ха
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (172.58.141.142)
    Jenko sahal elbeg bulegleliin mafia darj chadbal mongol yalna
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Ц (202.9.40.100)
    Багаагийн Хөлдүү Хүрлээ хэзээ шударга болчихвоо
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.236)
    Битгий худлаа ярь ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз лээ олон жил хуурч ард түмнээ өрөнд оруучихаад мөн ард түмэн гэж яаж хэлж чадаж байна тэнэг хүн байдагч олны нүд чих гэж байдаг юмаа хүчирхийлэгч хүнийг сонгохэгох шаардлагагүй ⁸
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.97)
    Шударга ёсны дуу хоолой болж итгэл зүтгэлтэй ажиллаж чадах хүн.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    Дэмжиж бна. Монголд ёс зүй, шударга ёс ус агаар мэт дутагдаж бна.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Энгүүн (202.126.90.111)
    Хариуцлагатай хүн шүү дээ, дэмжинэ ээ
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (192.82.87.98)
    Яалтчгүй л ерөнхий сайд байхдаа хүүхдийн мөнгийг 100,000 болгож ус тог цахилгаан тэглэж утааг бууруулж ард иргэдээ дэмжиж нөхцөл боломжоор нь хангаж байсны хүчинд өнгөрсөн өвчин зовлонтой жилийг ажрахгүй давсан шүүдээ. Монголчууд маань 1ийг бодож 2ийг тунгаах биз
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Од (192.82.83.222)
    Шударга ёсны үйл хэргийг үргэлжлүүлэх шинэ монгол улсыг цогцдоон хөгжүүлэх чин зоригт ерөнхийлөгч болно гэдэгт эргалзэхгүй байна.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.115.54)
    цар тахлын үед хүүхдийн мөнгө нэмж өгсөн нь маш зөв байсан шүү
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (125.25.122.144)
    Анандбузартай хамт хүчин хийсэн бүх нөхдүүдийг шоронд хий гэсэн чинь та өөрөө дунд нь явж байх вий дээ бурхан минь
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (125.25.122.144)
    Таны хэлээд байгаа шударга ёс монголд огт алга! Анандбузрыгаа шоронд хийчихсэн хойно наад шударга ёс оо яривал итгий!
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Tuwshuu (183.177.100.4)
    Алдагдсан ордуудаа авчирсанд Like
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Ganaa Ganaa (202.55.188.103)
    Улс оронд шударга ёсыг бэхжүүлж, хүний эрх эрх чөлөөг дээдлэн, хөдөлмөрч бүтээлч сэтгээг хөгжүүлж улс орондоо бүхий л сайн сайхан бүхнийг бүтээхийг хүсье. Амжилт дэмжиж байна.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.71.129)
    Хэн элбэгдоржийг шоронд хийж чадах вэ тэр ерөнхийлөгч
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.153)
    Амжилт
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.31.157)
    Дэмжиж байна.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Lkhagvadorj (202.126.89.200)
    Amjilt ard irgediinhee tuluu gesen mundag udur dagah hun shuu
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.22.193)
    Намынхаа төлөө явна тодорхой Тэгэхээр онц юм юу ч хийхгүй намынхаа хулгайч луйварчдын хаацайлж хамгаална тэр тодорхой
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Ичинхорлоо (66.181.161.75)
    Хүрэлсүх сайдаа дэмжих болноо амжилт👍🏻
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Maral-Od (202.55.188.88)
    Амжилт хүсье дэмжиж байгаа шүү таныг ард түмнийхээ итгэл найдварыг тээгээд, илүү ихийг улс орондоо хийж бүтээдэг юм шүү...
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Мундаг хүн шүү. Амжилт хүсье. Дэмжиж байгаа шүү.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.103)
    Amjilt hvsiee
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • otgonbayr (183.177.100.4)
    Mundg hun shuu urgelj demjij irsem demjseer l baih bolno iluu ihiig buteegeerei
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.176.56)
    Заяагүй новш, чи чадахгүй ээ түгжил,
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    Үнэхээр мундаг хүн .Бид нар ийм л eрөнхийлагчтэй болбол улс эх орон минь хөгжинө дөө Амжилт хүсьe 100% дэмжинэ
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Даваасүрэн (66.181.161.94)
    Уул уурхайн лецинзийг хэн зоригтой цуцалж төрдөө авлаа. Хамгийн зоригтой шийдвэр гаргасан засгийн газар шүү.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Dugree (202.55.188.35)
    Хүрэлсүхээ дэмжинэ илүү ихийг хийж бүтээх хүн шүү
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.110)
    Амжилт
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.187.27)
    Хамгийн их муридаг түгжилддэг, бүхэл бүтэн ард түмнээ хуурдаг өвчинтөй нь хаяад явсан хүн дээ. Залуу үедээ буруу үлгэр дууриал үзүүлсэн .
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Иргэн (66.181.178.115)
    Энэ хүн яг юутай тэмцээд байгаа юм болоо.Ядуурал, ажилгүйдэл, төрийн албад, дарга нарын завхралтай тэмцэхэд ямар ч цэрэг, ямар ч цэрэгжсэн дүр төрх хэрэггүй ш дээ.Үүнийг олон ч улс баталж бн.Зөвхөн мэдлэг чадвар, менежментийн ур чадвар л хэрэгтэй.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.179.24.73)
    өө энэ Нөхөр ёстой Худлаа Найдваргүй гэнэт *Би Ерөнхийлөгчийн Албанаасаа буулаа* гэвэл Яах юм вэ, ахиад Сонгууль явуулах уу, Урьд нь УИХ-ын Гишүүнээсээ , Ерөнхий сайдын Албаа гэнэт гэнэт л Хаяаад явчихсан шүү дээ, ёстой Найдваргүй туйлбаргүй Нөхөр, Иргэд сонгогчид түүний Хүсэлтээр Багаар нь дэмжсэн тэгсэн яасан тэднээсээ Уравчихсан ш дээ, ийм л Найдваргүй Нөхөр, одоо Больж үзье, Хаширсаан,
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
Top