өдөр
шөнө
×

Х.Тэмүүжин АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааныг дүрмийн бус хэмээн мэдэгдэж, нэрээ татлаа

О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг, Д.Ганбат, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нарын дөрвөн хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, намынхаа дотоод сонгуулийн хороонд өчигдөр /2021.04.30/ бүртгүүлсэн.

Тэгвэл өнөөдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанаас нэрээ татаж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар, “Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж  байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй” гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.126.88.72)
    bayr hurie
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (139.5.217.163)
    Зөв шийдсэн байна
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • оогии (150.129.143.233)
    Баяр хүргэе!
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
Top