өдөр
шөнө
×

С.Ганбаатар “урваснаар” Та бидний эвсэл ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй боллоо

УИХ-ын 2020 оны сонгуулиар Орхон аймагт Та бидний эвслээс нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар Эвслийн удирдлагад мэдэгдэхгүйгээр Эвслээс гарч, олон мянган сонгогч иргэдийг доромжилсон тул Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн намаас мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын удирдлагууд саяхан уулзалт хийхэд С.Ганбаатар УИХ дахь Та бидний Эвслийн төлөөллөө хадгалан, 2024 оны сонгууль хүртэл идэвхитэй хамтран ажиллахаар санал нэгдсэн байсан бөгөөд энэ үйлдэлээрээ Эвсэл Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох бололцоогүй болголоо. Энэ үйлдлийнхээ хариуцлагыг Сайнхүүгийн Ганбаатар хүлээх ёстой” гэжээ. 

Түүнчлэн тус эвслээс Орхон аймгийн сонгогчдын эрх ашиг хөсөрдөх ёсгүй гэдгийг мэдэгдэж, С.Ганбаатарын энэ туйлбаргүй явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхыг Ардчилсан намын удирдлага гишүүдэд уриалжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Сумьяа (202.9.47.23)
    Намыг нь яриач бас манантчихсан уу
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
Top