өдөр
шөнө
×

Ардчилсан нам явуулын улс төрчдийн “хогийн сав” болжээ

Нэгэн цагт Монголын улс төрийн өнгөнд  явсан АН явуулын улс төрчдийн “хогийн сав” болжээ.  Энэ дүгнэлтийг ганц С.Ганбаатарт үндэслэн  хийсэн юм биш. С.Ганбаатар МАХН-аас гарсан  даруйдаа АН-д элсэж батлах авсан нь өөрт нь итгэл үзүүлж сонгосон тойргийнхоо иргэдийг бус амин хувийн эрх ашгаа бодсон  хувь хүний увайгүй  үйлдлийн сонгодог  жишээ. Гагцхүү  дөрөв дэх намдаа элсэж буй С.Ганбаатарт бус хүссэн бүхнийг хүлээгээд авчихдаг АН-д асуудал байна. Энэ намд ардчилал, хүний эрхийг   дээдлэх, итгэл үнэмшлээ худалдахгүй байх зарчим үлдсэн үү гэдэг асуулт гарч ирж байна.  Хоёр хуваагдсан АН-д өнөөдөр лидер ч алга,  зарчим ч алга.  Харин улстөрд гишгэх газаргүй болсон попчдын  сүүлчийн хоргодох газар нь АН  болжээ. Уг нь  тэдэнд УИХ, Засгийн газрыг тэргүүлж, улс орны бодлого тодорхойлж явсан томоохон кандидат олон байсан. Гэвч  АН-ынхан эрх барьсан он жилүүдээ эзэн хаан болсон мэтээр сэтгэж, хууль бус хуудуутай бүхэнд орооцолдож, халаасаа зузаатгахын их шуналд автсан томчуудынх нь олонх торны цаана суучихсан нь нууц биш. “Босоо” С.Ганбаатар, дуучин С.Жавхан, Л.Гүндалай,  О.Баасанхүү зэрэг   улс төрийн намыг эрх мэдэлд хүрэх хэрэгсэл хэмээн сэтгэдэг  поп улстөрчид АН-ын өнгийг тодорхойлж байгаагаас үзвэл энэ намаас хүлээх зүйл үгүй болжээ.  

Хотын дарга асан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Намд маань фэнгшү С.Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага хангахгүй. Хоёрдугаарт, АН бол дуртай нь ирээд, нэр дэвшээд явдаг хямд Motel биш. Гуравдугаарт, АН нь чавесчуудын нам биш. Өөр мундаг олон нэр дэвшигчтэй"  хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь фэнгшү С.Ганбаатар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.178.36)
    Алтанхуяг хог болох уу нэр нь ороогүй бна
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.43)
    энэ хүнийг ямар хүн бэ гэдэг харваас л илт байгаа биз дээ яаж улс орныг энэ хүнд итгэж даатгах вэ дээ
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • ах (202.126.90.65)
    АН МАН ХОЁР ХОЁУУЛАА АДИЛХАН ДАА МАН БҮР НАМААР НЬ ХАХУУЛДАЖ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
Top