өдөр
шөнө
×

С.Ганбаатар: Ардчилалд хайртай хүний хувьд би Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүсэж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших баримт, материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд гардуулж өглөө.

Тэрбээр энэ үеэр, “Оюутолгой, Таван толгой, Эрдэнэт болон бусад уул уурхайн баялгийг ард түмэндээ ажлын байр, орлого сургууль цэцэрлэг, эмнэлэг болгож өгье гэдэг үзэл бодол, байр сууриндаа би олон жил тууштай явж байна. Цаашид ч гэсэн явна. Одоо тэмцэхээс илүү үр дүн гаргах хэрэгтэй байна. Ганц ганцаараа тэмцвэл гал болохгүй. Үр дүн гаргамаар байна. Би эрх баригчдын өвөрт ороогүй. Өнөөдөр Монгол ардын намд хүч дутаагүй. Харин тэдний хүч илүүдэж байгаа. Тэдэнд хяналт дутуу байна. Тэд ард түмэнд үйлчлэх, ажлын  байр бий болгох тал дээр дутуу ажиллаж байна. 

Миний хувьд өнөөдөр Ардчилсан намын дотоод сунгаанд оролцох баримт материалаа бүрдүүлж өглөө. Ардчилсан намд Ерөнхийлөгчид нэр дэвших олон хүчтэй боловсон хүчнүүд бий. Ардчилалд хайртай, ардчиллыг хүндэлдэг хүний хувьд би Ардчилсан намаас нэр дэвшихийг хүсэж, горилж материалаа бүрдүүлж өглөө. Үр дүн хэрхэн гарахыг Ардчилсан намын гишүүд мэднэ. Ардчилсан намын гишүүд ямар ч шийдвэр гаргасан бай би хүндэтгэн ажиллах болно” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Zochin (139.5.219.104)
    Turd danstai namd elsej neree devshuulj bolhgui bn uu songogch tumneer toglood bn u ha ha ha
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • HneChoi (66.181.161.18)
    Ganbaatar gishuund AN nam durguidee bish namiin dotood gej bna sh de .
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • ..... (202.55.188.93)
    Махн аас салсан нь зөвөө.62ыг 63 болгож ёстой хэрэггүйш дээ..энэ намд бузар бүхэн нүүрлэсэн ёстой ёрын нам шүү дээ харин ардчилсан намд элсдэгнь яаж байгаа юм бол энэ нам өөрсдөө ч учраа олохгүй талцаж тэмцэлдэж байхад яахнав дээ.буруу сонголт хийлээ дээ
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Батаа (202.9.40.113)
    Тзлээ. хурга. шиг зовсон. хуний. дур. эсгэж. ард. тумний. тархи. толгойг. угааж. явдаг. босоо Ганбаа. дууг. байтугай. еерийнхее. хэдийг. багтаахгуй. байгаа. биздээ
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • ман гишүүн (103.57.92.207)
    2017 онд Ганбаатарт өгч билээ одоо харамсаж бна новш гэдгийг нь сая л мэдлээ
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (64.119.22.53)
    Энэ нөхөд бүгд УИХ-д бие даагч байсан. Нам бус учир нөлөө бага гэж үзэж нэг үзэл дор нэгдэж энэ намд орсон нь болсон юм биш үү
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.88.153)
    Сонгууль бүрээс л хэдэн цаас цохиол бгаа хүндээ. Ганбаатрын буруу бхгүй ээ сонгосон хүмүүс л буруутай
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.46.253)
    ЗҮГЭЭР Л ХУВИАРАА НЭР ДЭВШИХГҮЙ ДЭЭ НААД АН ЧИНЬ ЭНЭ ЯНЗААРАА ЯАГААД Ч БҮРТГЭГДЭХГҮЙ БАЙЖ БАЙГААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ НЬ ЯВАГДАНА.
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
    • Зочин(103.140.11.220)
      УИХд суудалтай нам л нэр дэвшүүлнэ
      2021 оны 04 сарын 30
    • Зочин(103.140.11.220)
      Eрөнхийлөгчийн сонгуульд УИХд суудалтай нам л нэр дэвшүүлдэг. Унш
      2021 оны 04 сарын 30
  • ИРГЭН (202.9.41.28)
    ТАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭГЧ БАЙЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
Top