өдөр
шөнө
×

МАН, МАХН нэгдэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа цахимаар зохион байгуулагдлаа

МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.04.29/  цахимаар зохион байгуулагдлаа. Хоёр намын  хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав.

Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх,  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас  гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл оролцсон юм. 

Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ.

Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан  10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.

Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.

Цахим хуралдааныг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ,  хоёр нам нэгдэхээр болсон нь түүхэн  үйл явдал болохыг тэмдэглэж,  үнэт зүйл нэгтэй намууд хамтран ажиллах нь  нийгмийн шаардлага байсныг  дурдаад нэгдмэл нэг эрх ашигтайгаар ажиллахыг уриаллаа. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн тодотгоод хоёр намын нэр, зорилго төдийгүй үйл хэрэг нэг боллоо гэсэн юм.   

Цахим  хуралдаанд оролцсон гишүүд, дэмжигчид   үзэл бодол, угшил гарвал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь цагаа олсон ажил болсныг  хэлж байв. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд  Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт,   намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгав.

МАН,МАХН нэгдэн нийлснээр улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа ч хоёр намын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдлээ. Мөн Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх,  Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Mongol (202.55.188.39)
    zail. uhsen atsnuud
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (139.5.217.128)
    Би аль нэг намын гишүүн биш хирнээ Энхбаярыг анхнаас нь саяхныг хүртэл дэмждэг байлаа. Тэр ч битгий хэл баригдаж хоригдож байхад нь хурдан суллагдаасай гээд нойртой нойргүй хонож байсан удаа надаад олон байдаг юм. Гэтэл хэдхэн хоногийн өмнө МАНтай нийлнэ гээд л бөөн юм болсон. Дараа нь ерөнхийлөгч МАНыг тараана гэхэд МАН тарах ёстой гээд л байсан. Одоо тэгсэн МАНтай нэгдлээ л гэнэ. Энэ олон хувиралтыг би үнэндээ гайхаж байна. Миний адил гайхаж байгаа хүмүүс олон байгаа байх. Энхбаярын ухаан санаа эрүүл л байгаа даа. Гишүүд дэмжигчид нь бас л энхбаяр шиг орж гараагүй л байлтай. Улстөр гэдэг тоглоом биш баймаар юм. Миний хувьд дэмждэг Энхбаярыгаа орж гараад хачин хачин эргэж буцсан шийдвэр гаргаад байхаар нь дургүй хүрээд байнаа. Өдий насны хүн ийм туйлбаргүй байж болдог юм уу. МАХНыг Эхбаяр хувьчилаад авчихсан юм уу. Эсвэл нэг хүний нам юм уу. Сүүлийн үед учраа олохоо байлаа
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.181.121)
    Amjilt husie.Demjij bna.Evtei bol huctei.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    ssin bna ew negdel hamgaas chuhal
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.70.79)
    Эв нэгдэл хамгаас чухал.баяр хүргье
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Монгол (202.9.40.94)
    Ойлголоо.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.104)
    Баярдалаа
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
Top