Ц.Нямдоржийг "УРВАГЧ " гэж хэлсэн Х.Бат-Ялалт шоронд орлоо. Өмнө нь " ХЯТАДЫН ТАГНУУЛ " гэж хэлээд генерал Б.Баатар шоронд орсон. Өнөөдөр би түүнийг "АВЛИГАЧИН " гээд хэлчихье!! Маргааш намайг шоронд хийгээрэй!! Би өөрийн нь хэлсэн үгээр Ц.Нямдоржийг авлигачин гэдгийг нь нотолно.
1. Ц.Нямдорж "орондоо хууль засдаг" гэж өөрөө хэлсэн. Түүнийг Хууль зүйн сайд байхад нь Оюутолгойн луйврын гэрээ батлагдсан. Гэрээнд зориулж Ашигт малтмалын, татварын .... гол хуулиудад өөрчлөлт оруулсан. Захиалгаар орондоо хууль зассан гэж би хардаж байна.Оюутолгойтой холбоотой Дубайн гэрээг сайжруулах талаар УИХ-ын түвшинд хэлэлцэж эхлэхэд гадны "Рио Тинто" компанийг яаж өмөөрч байсныг Монголын ард түмэн харсан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэвчиж чадалгүй очоод барилцаж авсан түүх саяхных
2. "Өндөр үнэтэй бусдын байранд түрээсгүй суудаг "гэж өөрөө хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтан бусдын байранд үнэгүй суух нь албан тушаал, авлигалын гэмт хэрэг мөн.
3. "Эрдэнэт үйлдвэрт шахаа хийхэд нь хүүдээ тусалж, утсаар ярьсан " гэж өөрөө хэлсэн. Төрийн сайд хувийн бизнесээ бүтээхийн тулд албан тушаалаа ашиглах нь авлигал, албан тушаалын гэмт хэрэг мөн
4. Авлигалын гэмт хэргийн "хөөн хэлэлцэх хугацаа 5 жил" болгон өөрчилсөн. "Хулгайн хууль"-аар маш олон авлигалын гэмт хэрэг хэрэгсэхгүй болгосон. Тэрбумыг авлигалаар авсан Оймсчин л ялгүй гарсан түүхтэй. Энэ хуулийн алдааг засч, өөрчилж УИХ-д оруулж ирэх ажлыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж зориуд гацааж байна гэж би хардаж байна. Иймээс би түүнийг "АВЛИГАЧИН" гэж хэлж буй.
Энэ хүний талаар хуульч Х.Бат-Ялалт:
"Ц.Нямдорж сард 5 саяын түрээсийн төлбөртэй байрыг үнэгүй ашиглаж байгаа нь өөрөө албан тушаалын гэмт хэрэг. Өнөөдөр жирийн иргэн хүн бүхэл бүтэн байр байтугай 2 кв метр лангуу түрээслээч гэхэд үнэгүй өгдөг газар байна уу? Ц.Нямдорж хууль засдаг. 37 жил энэ салбарт тасралтгүй ажиллаж 5 удаа сайдыг нь хийчихээд "хуулийн салбар ялзарчээ" гэж хэлж байна. Өөрөө хариуцлага хүлээх ёстой. Өөрт нь 5 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар, Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэтийг ярьдаг. Ажил мэргэжлийнхаа давуу талыг ашиглаж олж авсан мэдээллээрээ бусдыг "шантаажилж", айлгаж, албан тушаалаа үргэлжлүүлэх хэрэгсэл болгодог. Авлигал албан тушаал дагасан энэ бузрыг засахгүйгээр Монголд баян хоосны ялгаа улам нэмэгднэ. Монголын төр урвагчдаас болж мөхөж байсан түүх бий. Ц.Нямдорж бол ард түмэнд шударга дүр эсгэж, ар хударгаар нь дандаа хууль бус зүйлийг хийж явдаг "Монголын төрд шигдсэн УРВАГЧ " юм. Би ялзарсан нийгмийг засахын төлөө 2020 онд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн дэвшсэн тойрогт нэр дэвшиж өрсөлднө " гэж хэлснийхээ төлөө шоронд ороод 14 хонож байна.
Өнгөн дээрээ гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн алдарт "бичлэг"-ийн хэргээр хорьсон ч цаад шалтгаан нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар хэлсэн дээрхи " УРВАГЧ " үг юм
Х.Бат-Ялалтыг сулла !!!!
Сэтгүүлч Б.Отгон 2020.04.09