өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63** УНЦ улсын дугаартай, Теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. 

Ингэхдээ 67** УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна. 

Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж, Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид галыг шуурхай унтраан, аюулгүй болгож Б.Пүрэвдорж гишүүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Т. Батбаяр (202.126.89.102)
    Ард түмнийхээ эв нэгдэл, Эх орныхоо аюулгүй байдалын төлөө ажилах ёстой Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн үг биш, Женко Баттулгийн хэлсэн үг гэж бодоё... Үнэхээр харамсалтай байна, хэлэх муу үг олдохгүй байна Ухаан муутай хүнээр улс бүү удирдуул, Уурга сураагүй мориор унаа битгий юүл,гэж үнэн үг байна, Бид ч ухаангүй ноёны урагшгүй албатууд юм байна даа хөөрхий.
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (103.57.95.210)
    яаж ч бодсон төрийн самрах буруу үйлдэл хийж байна. төр минь түвшин амгалан байх болтугай
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
Top