Цагдаагийн ерөнхий газраас "Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах болсон үндэслэлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж тайлбарласан байна.
Л.Чинбатын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 11327045 тоот утсанд авна гэжээ.