өдөр
шөнө
×

Ц.Анандбазар ажилд орох гэж байгаа охидоос нөхөртэй юу, хэдэн хүнтэй унтаж байсан бэ, аман секс хийж үзсэн үү гэж асуудаг гэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн ээлжит нэгэн хохирогч дуучин М.Нарантуяагийн цахим хуудаст нэрээ нууцлан захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Захидалд, "Сайн байна уу Нараа эгчээ. Нэрийг минь нууцлаад оруулаад өгөөрэй. Би хоёр жилийн өмнө Анандбазар (51) гэх хүний хүчирхийлэлд өртөж байсан хүн байна. Зарим нэг зүйлийг хэлэхгүй байж чадахгүй нь ээ. Анандбазарын гар хөл нь юм уу эсвэл нь хэн нь мэдэгдэхгүй хүмүүс нотлох баримт нэхээд байхгүй бол худлаа сонгуулийн шоу болгож бичиж байхыг хараад сэтгэл өвдлөө. Ямар ч хүн өөрийгөө хүчирхийлүүлж байхад бичлэг хийх вэ. Хурдан зугтахаа л боддог байна лээ. Эсвэл тэр хүн "би чамайг хүчиндэнэ шүү, чи бичлэгээ хийгээрээ" гэж хэлэхгүй нь ойлгомжтой. За бүр байг гэхэд олон удаа зугтаж чадсан ч аргагүй эрхэнд дахиж нүүр тулгарсан зарим нэгэн охидууд азтай байж магадгүй. Гэхдээ тэр нь зууны хорин хувь байх. Хүчирхийлэлд орсон охидуудыг  буруутгасан хүмүүс олон байдаг учраас олон охид дуугүй өнгөрч, өөрийгөө буруутан болгохоос эмээж, айж ичиж дуугүй өнгөрсөн ч одоо бүгд зориг орж байхад битгий ийм зүйл бич л дээ гэж гуйя.

Би 2019 онд Бага тэнгэрт ажилд орсон. Тэр үед 51 гэх хүнтэй анх удаа нүүр тулж байлаа. Анхны асууж байгаа асуулт нь "нөхөртэй юу, хэдэн хүнтэй унтаж байсан бэ,  аман секс хийж үзсэн үү" гэх мэтээр ажлын тухай нэг ч үг асууж байгаагүй.

Тэр үед “та юу яриад байгаа юм бэ” гэхэд хөх, бөгснөөс минь базаж одоо цэвэрхэн байгаа юу гэж асууж байсан. Үнэхээр аймшигтай хүн. Анх удаа тийм асуулт сонссон би шууд уйлаад би заваан хүн, ерөөсөө усанд ороогүй, та надад битгий хүр гэж өөрийгөө доромжлон уйлж өрөөнөөс нь гарч байсан. Гараад шууд гэр лүүгээ уйлаад явж байхад тухайн  үед Бага тэнгэрийг хариуцаж байсан захирал эмэгтэй араас дуудаж "Чамайг захирал зүгээр  шалгаж байгаа юм аа. Анх орж ирсэн охидуудыг ингэж шалгадаг.  Мөнгөтэй хүн болохоор олон охид өөрсдөө маяглаад байдаг учир ингэж шалгаруулж авдаг юм аа. Чи ажилдаа тэнцсэн. Одоо зүгээр ээ. Чамайг дахиж оролдохгүй, ажилдаа орж болно" гэж хэлж байсан.

Тухайн үед тэнэг байж ээ. Нээрээ л баян хүмүүс эмэгтэй хүнийг ингэж шалгаж ажилд авдаг юм байхдаа гэж бодсон минь алдаа байсан. Тэр өдрөөс хойш сарын дараа “үйлчилгээний охин байхгүй чи нэг үйлчилгээнд гарчих” гээд Бага тэнгэрийн аман дахь 51-ийн хаусанд ажлын уулзалт хийж байсан хүмүүст цай, ус, ундаа зөөх мэт зүйл хийсэн юм. Уулзалт дуусаад  орой нь 51 “чи ганцаараа байгаа юм уу” гэж асуугаад хариулах сөхөөгүй намайг шууд татаж, хамаг хувцсыг маань урж энд тэндгүй базаж барьж эхэлсэн. Би бас л айсандаа уйлахаас өөр зүйл хийж чадаагүй ээ. Тийм том эрэгтэй хүнийг ганц эмэгтэй хүн яагаад ч дийлэхгүй юм билээ. Тэгээд бас болоогүй толгойноос минь дараад бэлэг эрхтнээ ам руу чихэхийг оролдсон. Үнэхээр айсан учир тэр хүнээс гуйж эхэлсэн. "Та яагаад ёс бус зүйлээ хийлгэх гээд байгаа юм бэ. Гэрээнд ийм заалт байхгүй" гэхэд "би та нарын захирал, би юу хүснэ та нар бүгдийг нь  биелүүлэх ёстой. Болохгүй бол гэрээг чинь өөрчлөөд, гэрээнд чинь тусгуулахад надад алдах юм байхгүй" гэж хэлж байсан” гэхчилэн бичжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (24)

  • Иргэн (117.111.12.212)
    Сод монголд Булганы хамаатанууд нь их ажилладаг тэд хамсаатан хамжигч нар болж таарлаа шүү
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.89)
    Хүчирхийлэлд өртсөн охидыг буруутгах бус хуулиа чангатгаад энэ хүнийг ялыг нь өгөх хэрэгтэй.
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Zochin (66.181.161.40)
    Muu hugiin novshiig taigan bolgoj nasaar n hori
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин. (202.55.188.89)
    Зарим авгай нар Анандбазарыг өмөөрөөд сүйд.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин. (202.55.188.89)
    Зарим авгай нар Анандбазарыг өмөөрөөд сүйд.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин. (202.55.188.89)
    Зарим авгай нар Анандбазарыг өмөөрөөд сүйд.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    үггүй буудан ал
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Воршиловын мэргэн бууч хэрэг болох нь дээ
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Chimgee Nansal (202.55.188.107)
    Ehner ni baingiin bie setgel mahbodiin daramtand baidag geseen
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.69.185)
    Шууд эрүү үүсгээд шоронд хий л дээ МАН яагаад хамгаалаад байгаа юм
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Норов (64.119.25.10)
    ЁСТОЙ ХОГЫН ЭРЭНЦЭР ЮМ ДАА!!! ӨӨРИЙНХӨӨ ОХИН ШИГ ХҮНЫГ АРАЙ Ч ДЭЭ!!
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • 1111 (103.9.90.130)
    Бузар хулгайчийг шийтгэ хэлэх ч үг алга
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • eej (192.82.76.203)
    GOKiin Uuriintuya zahiral sod mgld ajilj bsn gsn.bs l ingej shalguulj tenceed yavj bg bhdaa.duudh burt n ochood l...
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.214)
    Муу ухна. Арай ч дээ ийм хогоор төрөө түшүүлж байдаг яачихсан ард түмэн бэ?
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (203.91.115.55)
    Энэ эхнэр охин хүүхэдгүй юм байхдаа үйлийн үр эзнээ олно доо
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.178.167)
    за зарим нь ч хэдэн цаас олох гээл алаа дэлгээ л очдог л байсан
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Bombogo Anandbuzar (66.181.177.51)
    Tomsgiin ogtloj nohoid ognoo
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.71)
    Бузар хулгайч. Төрд биш, шоронд байх ёстой гаж донтон байнаа. Ингэж амьд явахаар үхвэл таарна. Бузар.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.161.22)
    Ene 1 erh medel mungu ihtei uhna bn aa
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Эрка (66.181.161.10)
    Нүд амаа оёуулсан эвгүй нөхөр байнаа
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.19)
    За одоо шударга ёс гэж бна уу, гэдгийг энэ янхан эрээр Монголчууд мэдэрч авна . Хэрвээ шударга бус хандаж Анандбазарыг шоронд хийхгүй бол Монгол эмэгтэйчүүюд бүгд босох болно шүү.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Иргэн (103.212.119.124)
    Ийм аймаар бусармаг ёс зүйн ямарч хэм хэмээгүй мөнгө л байвал болоо гээд буруу сэхчихсэн Төрийн нэрээр сараал ордонд суудал бөглөсөн арчаагүй мунаг амьтныг байх ёстой газар /шоронд/ нь явуулаад өгөөчээ. Энэ олон хүн арай худлаа хэлээгүй байлгүй дээ
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Охидын ээж (192.82.74.77)
    Бузар новш нилээн хэдэн жилиин өмнө би ойрын хүнээсээ энэ тухай сонсч бсиин бн ноцтой зүйл болоогүй болхоор тэгсгээд мартчиж бас ажилчдаа эр эм гэхгүй цохиж унагаадаг дараа н амииг н хэдэн төгрөгөөр тагладаг гж нэг бус удаа сонч бсиин бн
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.179.24.110)
    Buzar sadist ene yagaad toriin sentiid garsan ym be butsaaj tataachee buzriig
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
Top