өдөр
шөнө
×

Хотынхныг ходоодоор нь "дарамталж" буй Хүчит шонхор"-ынхонд төр төмөр нүүрээ үзүүлээч!

Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөн, тэр дундаа махны үнэ огцом нэмэгдэж байгаа.  Тодруулбал, өнгөрсөн сараас махны үнэ кг тутамд 2000 орчим төгрөгөөр өссөн бөгөөд бараг бүх зах худалдааны төвийнхөн​ Хүчит шонхороос авдаг, энд үнэ өсөөд байгаа гэх тайлбарыг албаныханд өгчээ. ​Энэ нь ч бодитой, үнэн гэдгийг баталж "Хүчит Шонхор" компани нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулж байгааг өнөөдөр ШӨХТГ-аас мэдэгдлээ.​​

Тодруулбал, Хүчит шонхор компани нь 2020.07.02-ны өдрөөс "Махны худалдааны түрээсийн зах зээл"-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 7 зүйлээр Давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглодог. Гэвч тус төвд хэдхэн ченж бүх махыг хамгийн хямдаар бөөндөн авч, бусад худалдааны төвүүдэд дамжуулан худалдаалж байгаа нь нууц биш. Иргэдэд авбал ав, байвал бай гэж үйлчилдэг тус худалдааны төвийн удирдлагууд шаардлага тавьсан төрийн албан хаагчдад "Бид нар тэгвэл юу ч зарахгүй байж чадна шүү" хэмээн заналхийлж байгааг юу гэж ойлгох вэ. Монополь болчихоод иргэдээ шулж, даапаалж суугаа энэ газрыг Монголын төр өнөөдрийг хүртэл дэмжсэн шигээ сануулга өгөх цаг болсон байна Ерөнхий сайдаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top