өдөр
шөнө
×

Генерал Б.Хурцад 1.6, прокурор асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял тус тус оноожээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хаалттай хянан хэлэлцлээ.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял тус бүрт нь оногдуулжээ. Ү.Отгонбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих, Э.Өлзийбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, О.Бямбажавыг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсан байна. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 000 төгрөгөөр тогтоов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (23)

  • Баатар (94.214.181.162)
    Алуурчинг олж илрүүлсэн нь ялтан болдог. Хүн алсан нь ардын баатао болсон цаг уу?
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.212.116.98)
    Энэ хэргийг нууцаас гаргасан цагт ЭРДЭНЭБАТ өмгөөлөгчөөрөө эсэргүүцэл бичүүлж Нямдоржийн эсрэг нотлох баримтаа дэлгэнэ гэж найдаж байна.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Шудрага шүүх минь арай дэндүү их ял өгч хэлмэгдүүлж байгаан биш биз Арай бага 6 сарын ял өгчих дөө
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.8.4)
    niimkaa hongilruugaa chireed oruulchlaa gej
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.187)
    Алуурчдыг шоунд ашигласан. Ьэд хэзээч суллагдахгүй. Сонгууль дуусаал нойлын цаас шиг шоронгынхоо хогын саванд үлдэнэ
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.187)
    Алуурчдыг олсон чекистүүдээ тагнуулч Ц Нямдоржийн заавраар хонгилын шүүгч нар шүүлээ. Бурхан тэнгэр шийгэнэ. Хонгилынхон бурханы гэсгээлээс мултрахгүй
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
    • (103.212.116.98)
      Үнэн байх шүү
      2021 оны 04 сарын 01
  • Зочин (202.9.46.118)
    Хүнийг хэлмэгдүүлж таман зовоож тулган яргачихаад бхад өгсөн ял нь багадсан бн хурцын бүлэглэл яргачин дахиж ийм хэлмэгдүүлэлт бүү үзэгдээсэй
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.21)
    Novshiin baasnuudiiv chutgur avag...dald ormoruud...
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Баатархүү (94.214.181.162)
    Зарим хүмүүс ажлаа хийгээгүй хүмүүс шагнуулаад хийсэн нь шоронд ордог болсон цаг юм. Хүн алсан нь бас ардын баатар болж. Захиалагч нь 20 жил өөрийгөө хайлаа. Хууль зүйн ямар ч логик ойлголтгүй резитив гэмт хэрэгтний хэмжээний хуульч монголын хууль тогтоох байгууллагад насаараа сууж насаараа хуулийн сайд хийлээ. Одоогийн энэ хоцрогдсон авилга хээл хахуульд идэгдсэн хулгай нүүрэлсэн нийгэм чинь Нямдоржийн ажлын дүгнэлт үр дүн
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин(192.82.67.38)
      Тийм шүү
      2021 оны 04 сарын 01
  • Иргэн (202.126.90.73)
    Нэг л сонин нүд урвуулсан хуурамч юм шиг бас нэг төрлийн зохион байгуулсан жүжиг шиг ял өгчихлөө. Цаашид яадаг болдоо харж л байя
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Иргэн (192.82.72.194)
    Ямар ч гэсэн хүн чанар ханхийсэн хурал болж хонгилын үзүүрт гэрэл гарлаа.Шудрагаар бүх юм эхлэх болов.Гэхдээ мөн олон жил тарчилсаар.Хурц,Эрдэнэбат түүний гар хөлүүд их багаар ял сонссон нь болоо.Ёрөнхийлөгч бөөрөнхийлөлгүй Хурцын гёнёрал цолыг хураачихдаг бүх юм хавасаг.Нэхүүлийн залууст талархаж байна.Та нар чадлаа.
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
    • huue(202.179.8.4)
      hilmegduuleed bn huue
      2021 оны 03 сарын 31
    • (202.179.8.4)
      hilmegduuleed bn hooe
      2021 оны 03 сарын 31
  • Иргэн (192.82.73.14)
    Энэ нөхдүүдийн гэм буруутай нь тогтоогдсон байна гэж ойлгох уу шүүх прокурорын нөхдүүд энэ? Тэгвэл тэр хэлс хэрэг хүлээлгэсэн Чимэгээ, Содномдаржаа 2 яахав суллагдах уу? Энийг тэгээд шударга шүүх гэх үү та нар авлигал хээл хахууль авчихсан юм уу?
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
    • muriach(202.179.8.4)
      hongilruugaa chirsen bn gej oilgo, hongiliig nuraah gej btal huuk muriad naasan
      2021 оны 03 сарын 31
  • Тунгалаг (192.82.71.217)
    Ийм шийдвэр гаргаж байгаа хууль хяналтын хүмүүсийг шалгах хэрэгтэй.!!!!!!!!! Ингээд л болоо юу !!!!!!!!! энэ хүмүүс санаандгүй гар утас хулгай хийсэн юм уу!!!!!!! Ингээд л болоо юу!!!! Ийм шийдвэр гаргаж байгаа хүмүүс ичээч.Үйлийн үр байгаа шүү!!!!!
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
    • ssss(202.179.8.4)
      harin tiim hilmegduulsen bn tee
      2021 оны 03 сарын 31
  • Зочин (202.55.188.88)
    Шоу дуусхаар шүүгч прокурор яаж хүний нүүр харна даа нөгөөх нь амиа аваад хаяд л зугтана даа
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
    • тав(202.179.8.4)
      Тавилан юм даа
      2021 оны 03 сарын 31
  • Ганбаатар (66.181.161.17)
    Энэ одоо тэгээд гэм буруутай нь тогтоогдсон юм чинь Со Чим 3ыг суллаач
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
    • шоу(202.179.8.4)
      суллахгүй ээ харж байгаарай, шоу үргэлжилсээр
      2021 оны 03 сарын 31
Top