өдөр
шөнө
×

"ЖДҮ"-чин Я.Содбаатарт “Эрдэнэт”-ийг шалгах эрх мэдэл өгсөн нь чононд хонь хадгалуулсантай адил

МАН-ын лидер гэгдэх улстөрчдөөс Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн. Нэр дэвшээгүй шалтгаан нь ЖДҮХС-аас өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа их хэмжээний зээл авсан асуудалд ороолцолдсонтой холбоотой. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч тэдэнд “нэр дэвшээд хэрэггүй, хэрэв дэвшвэл та хоёроос болж намаараа өвдөг шороодох хэрэг гарна” хэмээн зөвлөсөн гэдэг.

Харин сонгуулийн дараа МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж Я.Содбаатар Шадар сайд, Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөх болж сонгуульд өнжсөнийхөө шагналыг У.Хүрэлсүхээс хүртэцгээв. Ингээд зогсохгүй У.Хүрэлсүх  “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ыг шалгах Засгийн газрын ажлын хэсгийг тэдэнд хариуцуулж өгчээ. Я.Содбаатарыг даргаар, Ж.Энхбаярыг дэд даргаар томилсон байна.

Гэтэл Засгийн газрыг төлөөлж Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатарыг тус үйлдвэртэй ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах боллоо. Учир нь Шадар сайд Я.Содбаатарын хамаарал бүхий “Химон констракшн” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээс зарласан “Москва 300” цогцолбор хорооллыг барих тендерт 2019 онд 2 тэрбум 508 сая 369 мянга төгрөгийн үнийн санал ирүүлээд ялалт байгуулжээ.

Монгол Улсад жишигт тооцогдохуйц “Москва-300” хороолол нь тус бүр 50 айлын орон сууц бүхий 10 давхар зургаан блок барилгаас бүрдэхээр төлөвлөгджээ.

Ямар ч тендерт шаардлага хангахуйц, хамгийн бага үнийн санал ирүүлсэн аж ахуй нэгжийг шалгаруулдаг. “Москва-300” хорооллыг барих тендерт үнийн саналын хувьд “Одкон-Эрчим” ХХК хамгийн бага буюу 916 486 938 төгрөг, “Тавинлан” ХХК хамгийн өндөр буюу 1 085 369 118 төгрөгийн саналыг ирүүлсэн аж. Гэтэл тендерийн хороо 2 899 260 833 төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Химон констракшн” компанийг эцсийн шатнаас шалгаруулсан байгаа юм.

“Химон констракшн” компанийн албан ёсны бүртгэл дээр Я.Содбаатарын нэр байдаггүй ч тус компани нь Я.Содбаатарын ангийн найз Шоовдорын Энхтөрийн нэр дээр байдаг талаар хэвлэлд мэдээлжээ. “Химон констракшн”-ы хувьд Я.Содбаатарын УИХ-ын гишүүнээр сонгогдсон Өвөрхангай аймгаас 2018-2019 онд 10 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий таван тендерийг авсан нь Я.Содбаатар энэ компанийн ард байдаг гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Я.Содбаатар, Ш.Энхтөр нар “Бес инфраструктур холдинг” ХХК гэх компани дээр нэр холбогддог аж. Тодруулбал, “Бес инфраструктур холдинг” ХХК нь иргэн Ш.Энхтөр болон Я.Содбаатарын 100 хувь эзэмшдэг “Ти Эс Эм” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэнэ.

Эцэст нь, “Эрдэнэт” үйлдвэрээс томоохон тендер авсан “Химон констракшн”-тай энэ мэтээр нэр холбогддог Я.Содбаатарт тус үйлдвэрийг шалгах эрх мэдэл өгсөн нь “чононд хонь хадгалуулсантай”  ялгаа юун.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.179.25.202)
    Содбаатар үнэхээр хулгайч хогийн гөлөг байна даа.
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • Гарамжав (192.82.68.118)
    МАНынхан бүгд хулгайч луйварчин попчин
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Ene uls turchdud ichih bulchirhai.shunalaasaa tatgalzaj setgel gej baihgyi bolgodog yum baih daa.Sodbaatar gedeg hun munch ih yumand holbootoi yum.odoo bolij bolohgyi yum baihdaa
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Gantur (178.62.84.215)
    Sodbaatar aa minii hugshin odoo bolioooo....... Ene Himon-d Uvurhangai aimgiin tusvuuus uchnuun terbumiin tender awch ugsniig chin bugdeeree medn shuu dee. odoo neeree boli boli sodoo
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.241.172.133)
    Монголыг цөлмөсөн луйварчид.
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • МАН (68.183.155.47)
    Сүржинсүх Содбаатар мэтийн гэмт хэрэгтнүүдийг өөд нь татаад явж байна гэдэг бол эд цаагуурааа халаас нэг гэдгийг харуулсан үйлдэл. Адилдаа адил, годилдоо годил гэдэг билүү.
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Zochin (104.248.173.151)
    JDU Sodbaatar JDU Enhbayar nar baidag ni ch yuuwdee
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • ЛУЙВАРЧИД ЗАЙЛЦГАА!! (107.172.187.172)
    ЭД НАР НЭЭРЭЭ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХУЛГАЙЧУУД ЮМАА. ОЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ БАЦААН ОНЦ БАЙДАЛ ТОГТООЖ ЭРДЭНЭТИЙГ ЦӨЛМӨСӨН ГЭЖ ДУУЛСАН. ОДОО ЭНЭ ЯНГУГ СОДБААТАР ОЧИЖ НЭМЖ ЦӨЛМӨХ НЬ ДЭЭ
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.170.70.86)
    Я.Содбаатар Химон групптай салшгүй холбоотой хүн. Содбаатарын оролцоотойгоор төрийн тендерүүдийг хуу хамаад явж байгаа нь үнэн юмдаа.
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
Top