өдөр
шөнө
×

Зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах,

-Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд алслагдсан гурван дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулах,

-Энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах,

-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (127.0.0.1)
    Автобусны 1р эгнээг чөлөөлөөд өгнө үү. 1-р эгнээнд орсон машинуудыг хайр найргүй торгодог болмоор бнаа. Тэгэхгүй бол түгжрээд явахгүй байна. Машинаар явахад удаан, харин автобусаар явахад түргэн очдог бол АВТОБУСАНД Л СУУНА ШҮҮ
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хотын даргаа та богинхон хугацаанд сайн ажилсан шүү таныг дэмжиж явдаг шүү болож өгвөл маргаашнаас эхлүүл зам засвараа нэг бол яааралтай нүхэнд хайрга хий
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Сонжооч (127.0.0.1)
    Зам засвар гэдэг чинь янзаараа бүв бүтэн байгаа хашлыг нь хулж хагалахыг хэлдэг биүү. Аа хааяа эн тэнд жаахан нөхөөс тавиад хэд хлногийн дараа тэр алга болохыг бас зам засвар гэдэг байх аа
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Яг ид сургууль орох дөхөхөөр дахиад зам засвар шугам хоолой засвар эхэлдэг шүү энийгээ эртхэн дээрээ хийж гүйцэтгээрэй малнуудаа
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
Top