өдөр
шөнө
×

“Таван толгой түлш” эх оронч худалдан авалт зарлалаа

Хятадууд копидсон (дуураймал) гар утас, цамц, өмд, машин техникээ хэрэглээд байгаадаа огт санаа зовдоггүй. Япончууд бүр өөрсдийн үйлдвэрлэсэн гар утас, машинаа унахаа “Эх оронч хэрэглээ” гэж үздэг юм билээ. Харин монголчууд болохоор дотоодын гутал муу, цамц нь амархан бөөстдөг гэх ойлголтоосоо салах дургуй. Гадаадын бараа бүхэн брэнд гадаадын мэргэжилтэн болгон бурхан адил үзэгдэж илүү цалин авахад юу хэлдэггүй юм билээ.

Өчигдөр “Таван толгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал Мягмаржавын Ганбаатар түлшний түүхий эд болох барьцалдуулагч бодис дотоодын компаниудаас авах болсон гэдгээ зарласан. Шахмал түлшний тухай багахан ойлголт өгөхөд Монголчууд зохион бүтээчихсэн зүйл биш. 1700 оны сүүлээс эхлэн Герман болон Азийн бүх орнуудад өргөн тархсан бүтээгдэхүүн юм. Барьцалдуулагчийн гол түүхий эдийг эрдэнэ шиш, улаан буудай, төмс, усан үзмийн хаягдал, гурил, хаягдал тэжээл, чихрийн нишингэ, тэр ч бүү хэл пивоны үйлдвэрийн үлдэгдэл болон (50 гаруй барьцалдуулагч байдаг) нефтийн шаараас гарган авдаг.

Соц нийгмийн үед монголчууд шахмал түлшний үхрийн баас, шар шавар зэргээр хүртэл барьцалдуулагч хийж үзсэн ч үр дүнтэй ажил болоогүй юм билээ. Яагаад гэвэл Таван толгой, Багануур, Налайх, Шивээ-Овоо, Алагтолгойн нүүрсний орд бүхэнд өөр өөрийн барьцалдуулагч орно. Нүүрсний насжилт (400 сая жилээс тэрбум жилийн настай байдаг) ккалори зэргээс хамаарч өөр байдаг. Нүүрсэнд химийн томъёо байдаггүй бөгөөд “Ургамал амьтны нийлмэл бүтээгдэхүүн” гэж үздэгээс үзвэл их өөр төсөөлөл бий болно гэдгийг бодоод үз.

Ямартай ч “Таван толгой түлш” компани ганц барьцалдуулагч гэлгүй гутал, хувцас, шуудай, маск зэргээ дотоодоос авахаа зарлачихлаа. Нэг зовлон байгаа нь манай компаниуд нийлж нягтарч байгаад барьцалдуулагч нийлэхгүй бол ганц компани барахгүй юм билээ. Одоогийн байдлаар 10 гаруй компаниас тав үлдээд байгаа ч барьцалдуулагчаа бүрэн туршаагүй (Дөрвөн улирал дараалан туршиж, хэрэглэгчдэд эцсийн хариуг өгнө) үйлдвэрийн хүчин чадал сул байгаа нь ажиглагдсан. Экспортын барааг орлохын тулд хүчин чадал, чанар чансааагаа нэмэхийн тулд нэгдээд ажиллаж болмоор.

Үндэсний компаниуд гутал хувцас, бээлийгээ хүртэл дотоодод аваад эхэлбэл ЖДҮ утгаараа хөгжих боломжтой юм. Тиймээс тендерийн хууль, дүрэм зэргээ эргэн хармаар санагдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top